Гэрэл зураг бүхэн тодорхой нэг утгыг агуулж байдаг. Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, хүний дотоод сэтгэл гээд бүхий л зүйлийг гэрэл зургаар илэрхийлж болно. Бид энэ удаад “Edelweiss” арт зочид буудалд арваннэгдүгээр сарын 06-20-ны өдрүүдэд дэлгэж буй “Тусгал” фото зургийн үзэсгэлэнгээр зочилж, сурвалжиллаа.
Ангилал: Нийгэм
Балетын урлагийн түүхиийн агуу бүтээлүүдийн нэг П.И.Чайковский “ХУНТ НУУР” балет өнгөрсөн ням гарагт /2020.11.08/ танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амжилттай тоглогдлоо.
БНСУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Кибер дипломат төлөөлөгчийн газар VANK Солонгос Монголын соёл, түүхийн талаар зөв мэдээлэл агуулсан картуудыг бүтээн танилцуулжээ.
СКАЙТел групп нийгмийн хариуцлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг үйлчилгээний ажилтнууддаа амжилттай зохион байгууллаа.
Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах “Би Монгол” тоглолтынхоо товыг зарлалаа.
Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2020.11.05) Соёлын яамны хурлын танхимд болж байна. Зөвлөлийн хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийхээр төлөвлөжээ.
Монголын залуу найруулагч П.Лхагвадуламын найруулсан “Шилүүс” богино хэмжээний кино Каннын кино наадмын уралдаант хэсэгт сонгон шалгарчээ. Каннын олон улсын кино наадам аравдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд “Cannes Special” гэдэг бэсрэг хувилбараа зохион байгуулсан. Энэ тусгай наадам залуу уран бүтээлчдийг онцлон, богино хэмжээний киноны уралдаант хэсгээ олон нийтэд үзүүлсэн байна.
Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн нэрэмжит яруу найргийн “Антимир” наадам арваннэгдүгээр сарын 23-нд УДБЭТ-т болно. Тус наадмыг Б.Лхагвасүрэн агсны үр хүүхэд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүдтэй хамтран зохион байгуулж буй юм.
Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 19- 25-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ оны наадмын нээлтийн киногоор найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” шалгарч, монгол кино хөтөлбөрийн “Шилдэг уран сайхны кино” болон “Шилдэг найруулагч” шагналыг найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” хүртсэн. Мөн “Шилдэг зохиол” шагналыг найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий” киноны зохиолчид, “Номадиа Пикчерс” компанийн нэрэмжит шилдэг продюсер шагналыг найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” киноны продюсер Ч.Ундрал нар тус тус гардан авсан.
