Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг цөөхөн хамтлагийн анхдагчид нь “Увертюра” хамтлаг билээ. Хамтлагийн үүсгэн байгуулагч дуучин, Ж.Ганбаатарын хүү 5 настай Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвчилж, химийн тарианд өвдсөн тухай мэдээлэл өчигдөр оройноос цацагдаж эхлэв. Мэргэжил нэгт уран бүтээлчид хандивын аян эхлүүлж олон түмнийг нэгдэхийг уриаллаа.
Ангилал: Нийгэм
Энэ оны тавдугаар сарын 11-22-нд болохоор төлөвлөгдсөн байсан Каннын олон улсын кино наадам хойшлогдлоо. Зохион байгуулагчид наадмыг долоодугаар сарын 6-17-нд хийхээр болгож өөрчилсөн байна. Хэрэв тавдугаар сард зохион байгуулбал цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явуулах болно. Харин долоодугаар сард дэлхийн дахинд цар тахал намжина гэж тэд үзсэн байна. Тус наадам өнгөрсөн жил бүрэн цуцлагдсан билээ.
“Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг Соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна.
Хойд Европын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт Монголын хоёр уран сайхны кино шалгарч, шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Их Британи улсын Лондон хотноо ирэх гуравдугаар сарын 20-ноос 27-ны өдрүүдэд болох олон улсын наадамд Б.Отгонзориг найруулагчийн “Эмэгтэй” кино, Э. Ган-Очир найруулагчийн “Дурсаж яваарай” бүтээлүүд албан ёсоор шагналт хэсэгт өрсөлдөх юм байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, байнгын хорооны ажлын алба, ажлын дэд хэсгийн гишүүдийн хамтаар киноны салбарын хүний нөөцийг бэлтгэх бодлого үйл ажиллагаа, кино үйлдвэрлэгч болон кино түгээгчийн талаарх нөхцөл байдалтай өнөөдөр танилцлаа.
Нэлээд удаан хугацаанд үзэгч олны анхаарлаас хол байсан Фантастик продакшн шинэ бүтээлээ толилуулахаар эргэн иржээ.
ХОЖЛЫН 28 ХОНОГ тэмцээний эхний 7 хоног амжилттай явагдаж
Энэ сарын 20-21 өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо зохиогдсон Курт Маасын Жазз хөгжмийн олон улсын уралдаанд Монголын залуу хөгжимчид болох Э.Шүтээн тэргүүн байр, Ц.Мөнгөнтовч дэд байрыг тус тус эзэлжээ.
АНУ-ын The Flaming Lips хамтлаг цар тахлын үед хоёр тоглолт хийлээ. Гэхдээ тэд зай барих аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнгүй.
Энэ жилийн Оскарын шагналын шилдэг гадаад киноны төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино өрсөлдөх болжээ. Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажиллаж, жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.
