Ангилал: Нийгэм

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд соёлын өвийн дээрэм, хулгайн асуудлыг хөндөв.

Дуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.

“Фантастик” продакшны уран бүтээлчдэд БНХАУ-ын кино найруулагчаас хамтран ажиллах санал ирүүлжээ. Гэвч тус саналаас “ФАНТАСТИК”-ын уран бүтээлчид татгалзсан байна. Учир нь Хятадын найруулагчаас ирүүлсэн “Номонханы цуст тулаан” гэх кино зохиол нь түүхийн үнэн бодит үйл явдлыг гуйвуулсан агуулгатай байна гэж тэд үзжээ.

Улаанбаатар олон улсын XII кино наадам аравдугаар сарын 19-нд “Тэнгис” кино театрын дэлгэцнээ “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийсэн. Наадмын хөтөлбөрийн дагуу өчигдөр /2020.10.21/ Монгол кино уран бүтээлчдийн “Хангарьд” шагналын эздийг тодрууллаа.

“Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia 2020” тэмцээний сүүлийн шатанд шилдэг 19 оролцогчид шалгарчээ. Зургаа дах жилдээ зохион байгуулагдаж тус тэмцээний шагналын сан урьд өмнө нь олгогдож байгаагүй өндөр байгааг зохион байгуулагчдын зүгээс онцлон зарласан. Тодруулбал “Student Miss Mongolia 2020” тэмцээний “Тэргүүн мисс” болсон оролцогчийг “Нэг өрөө байр”-аар шагнах юм.

С.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл (МУЗ) нь Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Итали улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Монголын урлагийн их ай савд үнэлж баршгүй их хувь нэмрээ оруулсаар ирсэн наадам бол оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам юм. Жил жилийн “Морин хуур”-аас олон шилдэг бүтээл төрж, түмний зүрх сэтгэлд хоногшин, тэр нь он цагийн салхинд үл элэх, хүний сонороос үл тасрах аялгуу болон ниссээр байна. Энэхүү хөгжмийн наадам нь уламжлал болоод 33 жилийг үдэж байгаа бөгөөд цаг үеэ дагаад илүү шинэлэг, илүү хүртээмжтэй байхыг нийгэм өөрөө шаардах болжээ. Өнгөрөгч 2019 онд Хөгжмийн зохиолчдын холбооны Ерөнхийлөгчөөр хөгжмийн зохиолч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын хэлстийн дарга Готовцэрэнгийн Батхуяг сонгогдсон юм. Тэрээр энэ удаагийн “Морин хуур” наадмыг илүү өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн учраас олныг үл нуршин, Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн үнэт зүйл болсон “Морин хуур” наадмын түүх дэлгэж, өнөөдөртэй уяхаар хэний ч сонирхлыг татаж таарна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулж өгөв. Уг тогтоолд Улсын Филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасныг тусгажээ.