2012 оноос хойш СУИС-ийн эрдэмтэн доктор багш нар “Монголчуудын үнэт зүйл”-ийг тодорхойлон томьёолохоор нэлээд олон ажлыг хийж байгаа. Үүний нэг нь эрдэм шинжилгээний бага хурал юм. Тус сургуулийн санаачлагаар БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Монголчуудын үнэт зүйл” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлэлцүүлж, Монгол төрийн, Монгол гэр бүлийн, Монгол хүнхий эрхэмлэх үнэт зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томьёолох зорилготой дөрөв дэх удаагийн эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Ангилал: Уртын дуу
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө” боловсруулан нэг жилийн хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ. Ингэхдээ “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж ажилласан байна.
Монголын “The Hu” хамтлагийн “Gereg” цомог өнгөрөгч есдүгээр сард Billboard-ийг тэргүүлж эхэлсэн тухай мэдээлэл монголчуудын сонорыг мялаасан. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж буй анхны тохиолдол юм. Тэд Английн ТОП 100 чартад багтсан хамгийн анхны Монгол хамтлаг болоод байгаа билээ.
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Хөдөлмөрч хичээнгүйлэн урлагт хүчин зүтгэж яваа авьяаслаг, дуучин бол Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр үргэлж шинэ санааг эрэлхийж сонсогчиддоо бэлэг барьдаг. Өөрийн уран бүтээлээс гадна урлагтай дурласан залуу уран бүтээлчтэй хамтран уран бүтээлээ туурвидаг үлгэр жишээ ч залуу.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ. Тиймээс уг киноны зохиолч, продюсер хоёр Герман улсыг зорьсон сурагтай. Энэхүү киногоор 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны үнэ цэнийг харуулахыг зорьжээ.
Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 24 багийн 48 цагт багтаан туурвисан кино бүтээлүүдийг хүлээн авч дуусчээ. Кино наадам үзвэрүүдээ энэ сарын 9, 10-ны ѳдрүүдэд “Тэнгис” кино театрт үзэгчдэд толилуулах бөгөөд шилдэг бүтээлүүд болон “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эздийг тодруулна.
Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангаас маргааш буюу 10 дугаар сарын 10-ны 11:00 цагт УДБЭТ-д хэвлэлийн хурал хийх болсон тухай зарлажээ.
Үргэлж л шинийг эрэлхийлдэг тэрбээр өөрийн бие даасан уран бүтээлээсээ гадна “440Hz records” хэмээн шинэ студийн нээлтээ хийхээр бэлтгэл ажлуудаа төлөвлөжээ.
Е.Даваасүрэн: Түгшүүрт, аймшгийн төрлийн “МАМ”кино үйлийн үрээс зугтах аргагүйг харуулна