Ангилал: Нийгэм

Энэ сарын 14нд буюу гэгээн хайрын баярыг тохиолдуулан Салхи хамтлаг маань нийт дурлалт хосууддаа зориулж намуухан лааны гэрэлд амттай оройн хоол зооглож, хит болсон 20 гаруй дуунуудаа ирсэн зочиддоо өргөн барихад бэлэн болжээ. Энэ жил тус хамтлагийн маань 18 дах жилийн ой болж байгаа бөгөөд та бүхний гар дээр аль хэдийн “Сонсох тусам” “Эрхэмсэг хөг” хэмээх цомгууд нь очсон байгаа билээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ оны 2-р сарын 5-аас 14-ний хооронд “Алтан гадас” нэртэйгээр Blue Moon арт галерейн танхимд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2016.02.05 нд 14 цагаас Blue Moon арт галерейд болно. Та бүхнийг урьж байна.

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага юм. МУЗ нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд танилцуулах замаар урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг.
Энэ хүрээнд МУЗ нь Канадын Элчин Сайдын Яамтай хамтран авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор “ТЭНЦВЭР” уран бүтээлийн уралдаан зарлаж байна. Уралдааны бүтээлийг 2016 оны 2-р сарын 05-ныг дуустал хүлээн авах бөгөөд шалгарсан бүтээлээр уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна.

Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай өгүүлэх “Путин” киноны гол дүрд тоглохоор зөвшөөрсөн тухай “Дождь” суваг мэдээлжээ. Энэхүү киног 2017 оны хавар нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ ондоо багтаан зураг авалтыг нь хийхээр болжээ.

Монгол-Францын төвөөс жил бүрийн 3-р сард зохион байгуулдаг “Франц хэлтнүүдийн баяр”-ын хүрээнд 2016 онд шинээр залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой уран бүтээлийн уралдааныг зарлаж байгаа аж.

Уралдааны ЯЛАГЧ (1 хүн) нь 2016 оны 8 сард Франц улсын Парис хотноо 4 долоо хоногийн турш “Artist-in-Residence” хөтөлбөрт хамрагдана. Үүнд: хөтөлбөрийн зардал, хоёр талын онгоцны билет мөн очоод байрлах газрын зардал багтсан бөгөөд ялагч зөвхөн очоод шаардагдах өдөр тутмын хэрэглээний зардлаа хариуцна.

Сар шинийн бэлгэнд санал болгож Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлхийн сонгодог зохиолууд, Би өөрөө сэтгүүл, Бяцхан ном-108 цуврал зэрэг олон төрлийн номууддаа 50%-ын хямдрал зарлажээ.

Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг болон Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар хамтран “Хайрын дуу” шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих нь ээ.

Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэн юм. Ингээд сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдсэнээс яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ шалгарлаа. Наадмын удаах байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар III-V байрыг эзэллээ. Мөн түүнчлэн МЗЭ-ийн шагналт Яруу найрагч Б.Баттулга тусгай байрт орсон юм.