Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Зохиолч А.Гатапов “Найрамдал” медалиар шагнуулав
Утга зохиол

Зохиолч А.Гатапов “Найрамдал” медалиар шагнуулав

Урлаг Урлаг11/06/2026Шинэчлэгдсэн:11/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жил, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 35 жилийн ойн баярыг зургаадугаар сарын 5-ны өдөр тэмдэглэх үеэр буриадын зохиолч А.Гатапов Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдсан юм.

Зохиолч А.Гатапов нь 1993 оноос эхлэн уран зохиолын бүтээл туурвиж эхэлсэн. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь монголчуудын эртний түүх юм.

Тэрбээр “Удирдагч мэндэлсэн нь”, “Чингис хааны анхны анд”, “Тэмүжин” (Чингис хааны өсвөр насны тухай таван боть түүхэн роман, 2010–2022); “Доржи Банзаров. Онцгой үүрэгтэн түшмэлийн өдрийн тэмдэглэл” (анхны буриад эрдэмтний тухай түүхэн роман) зэрэг ном туурвисан.

А.Гатапов нь “Ясная Поляна”, Ф.Искандерын нэрэмжит утга зохиолын шагнал, В.К.Арсеньевын нэрэмжит Алс Дорнодын утга зохиолын шагналтан юм.

Тэрбээр буриад-монголын баатарлаг тууль “Шоно-Батор”-ыг орос хэлнээ хөрвүүлж, чулуун зэвсгийн үеэс XX зуун хүртэлх Төв Азийн түүхэн хүмүүс, үйл явдал, үзэгдлийн талаарх мэдээллийг багтаасан “Монголын түүхийн толь бичиг”-ийг хэвлэлд бэлтгэн гаргажээ. 2015 онд уг бүтээлийн өргөтгөсөн хувилбар “Монголын түүхийн нэвтэрхий толь” нэрээр хэвлэгдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026
Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.