Ангилал: Нийгэм

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар монгол дуу, монгол урлагийг дэлхийд таниулах зорилгоор “Монгол дуу дэлхийд” уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаан нийт дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд тус уралдааныг МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы “Doly production”-ны хамт олон мөн хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу.

Монгол Улсын Филармони гэгээн хайрын баярын өдөрт зориулан жил бүр уламжлал болгон “Би чамд хайртай” тоглолтыг хосууддаа хүргэдэг билээ. Тэгвэл энэ жил ч мөн “Би чамд хайртай” симф-жазз тоглолтоо 02-р сарын 14-ны 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаас хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тоглолтонд хүрэлцэн ирсэн хосууддаа олон гайхалтай сюрпризүүдийг бэлтгэж байгаагийн нэг нь “ХАЙРЫН ЗАР” хөтөлбөр юм.

МҮМ-н өөрийн цуглуулгадаа хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байна

Монголын үндэсний циркийн баг тамирчид энэ сарын 21-24 ны өдрүүдэд Франц улсад зохион байгуулагдсан MASSY олон улсын циркийн наадамд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр буюу “Алтан цом”-ын эзэд боллоо.

Монгол-Францын төвөөс жил бүрийн 3-р сард зохион байгуулдаг “Франц хэлтнүүдийн баяр”-ын хүрээнд 2016 онд шинээр залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой уран бүтээлийн уралдааныг зарлаж байгаа аж.

Сар шинийн бэлгэнд санал болгож Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлхийн сонгодог зохиолууд, Би өөрөө сэтгүүл, Бяцхан ном-108 цуврал зэрэг олон төрлийн номууддаа 50%-ын хямдрал зарлажээ.

Номтой Нөхөрлөе клубээс жил бүр “ОЮУНЛАГ БЭЛЭГ НОМ: САР ШИНЭЭР ЗОЧИН ГИЙЧИНДЭЭ НОМ БЭЛЭГЛЭЕ” уриалга гаргадаг билээ. Энэ жил 4 жилдээ гаргаж буй энэхүү уриалгаа “ЦАГААН САРЫН БАЯР: МУЛГУУ БЭЛЭГНЭЭС УХААЛАГ БЭЛЭГ РҮҮ” уриатайгаар хийж байна.

Уриалгын зорилго нь сар шинийн баяраар зочин, гийчиндээ урд хөршийн чанар багатай, хямд өртөгтэй бараа бэлэглэхээс татгалзаж НОМ бэлэглэдэг болох юм.

Монголын урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн монгол залуус цөөхөн болов уу.

Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаггийн учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ.

“Мөнх-Өлзий” энтэртайнмент нийслэлийн боловсролын газрын хамтын бүтээл ”Ээждээ ир” УСК-ны нээлт нэгдүгээр сарын 23, 24-ны өдөр UB паласын их танхимд болж 6000 үзэгчдэд хүрсэн юм. Нээлтийн үйл ажиллагаа улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж сүр дуулиантай ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм. Тус киноны найруулагч Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: Энэ киноноос та бүхэнд гэр бүл, эхнэр нөхөр хоёрын нэг нэгнээ гэсэн тэр агуу хайрыг ихээр мэдрүүлэхээс гадна багш хүний амьдралын онцлогийг харуулахыг зорилоо хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн нээлтэнд ирсэн үзэгчид хайр гэж ямар агуу байдгийг мэдэрч нулимас дуслуулан суугаа нь харагдсан юм.