Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“MGL медиа” группын хамт олон Монгол түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна
Сонгодог уран зохиол

“MGL медиа” группын хамт олон Монгол түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна

Урлаг Урлаг08/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0fa0eda0937b9645630f7bef037f8e977907453212016-02-08-12-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ХVII жарны хотлоор жаргагч модон хонин жил алсарч, Тэнгэр язгуурт монгол түмэн минь  “Муу нигурт” хэмээх гал бичин жилтэйгээ учран золгож байна.  Өнөөдөр сар шинийн баяр бөгөөд хотол олноороо өвлийг өнтэй давж, элгэн саднаараа энх тунх, онд мэнд тарган тавтай орсны баярын өдөр. Энэ сайхан өдөр амжилт бүтээл аз хийморийн тухай бэлэгтэй үг хэлэлцэж, өвгөд, хөгшидөө хүндэтгэн дээдэлж, хүүхэд, нялхасыг  баяр баясалаар тэтгэдэг уламжлалтай билээ.

 Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэг дэмбэрэлтэй энэ өдөр "MGL медиа" группын хамт олноос эрхэм уншигч, хамтран ажиллагч байгууллага, харилцагч та бүхэндээ  сар шинийн баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна.

Эртнээс уламжлан ирсэн Сар шинийн баяраа Монголчууд бид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, өлзий буянаа тэтгэн, айл хотол ахан дүүсийнхээ эв найрамдалаа бэхжүүлэн учран золгоцгоодог заншилтай билээ.

Энэ сайхан ёс заншил нь уламжлагдан улирсаар залууст тустай, эх оронд ээлтэй ард түмнээрээ арвижин дэлгэрэх өлзий буянтай гал бичин жил ийнхүү ирлээ. ХVII жарны гал бичин жилдээ айл хотлоороо, ахан дүүсээрээ сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй аривжин дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг "MGL медиа" группын хамт олноос эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна.  

Монгол түмэн элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин сайхан, юу сансан ёсөн цагаан хүсэл нь сэтгэчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

82 дахь удаагийн Венецийн кино наадмын онцлох уран бүтээлүүд

12/08/2025

Тейлор Свифт шинэ цомог гаргана

12/08/2025

2025 оны дэлхийн хамгийн царай муутай нохой эзэндээ 5000 ам.долларын шагнал авчирчээ

12/08/2025

Австрали 16-аас доош насныхан Youtube ашиглахыг хориглолоо

12/08/2025

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.