Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран бүтээлчдийн дунд уралдаан зарлагдлаа
Нийгэм

Уран бүтээлчдийн дунд уралдаан зарлагдлаа

Урлаг Урлаг04/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12642707_957355474344078_4508856708492289780_n7697259552016-01-29-10-22[www.urlag.mn]8994204382016-02-04-10-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Жил бүрийн 3-р сард зохион байгуулагддаг уран бүтээлчдийн уралдаан 2016 онд шинээр залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор зарлагдаж байна. 

Уралдааны ЯЛАГЧ (1 хүн) нь 2016 оны 8 сард Франц улсын Парис хотноо 4 долоо хоногийн турш “Artist-in-Residence” хөтөлбөрт хамрагдана. Үүнд: хөтөлбөрийн зардал, хоёр талын онгоцны билет мөн очоод байрлах газрын зардал багтсан бөгөөд ялагч зөвхөн очоод шаардагдах өдөр тутмын хэрэглээний зардлаа хариуцна.

Оролцогчдод тавигдах шаардлага:
• Нас: 18-35 
• Англи эсвэл Франц хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Мэргэжлийн сургууль төгссөн эсэхээс үл хамааран мэргэжлийн түвшинд бүтээлээ туурвин олон нийтэд дэлгэн үзүүлж ирсэн туршлагатай байх 
• Багаар ажиллах чадвартай, шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой
Бүтээлд тавигдах шаардлага:

Төрөл: 
• Уран зураг: Дундаж хэмжээ 60*90 см
• Медиа урлаг: 1-3 минутын урттай
• Уран баримал
• Өрөг урлаг (инстоляци): Эзлэх талбай 1,2 м-ээс илүүгүй байх

Сэдэв: Доорхи 10 үгнээс сонгон бүтээлээ туурвина. 1 ба хэд хэдэн үг сонгож болно.
1. Chafouin (ine) – Зальжин хүн (нэр үг)
Францаас гаралтай үг
2. Champagnй- Нөлөө бүхий хүн (нэр үг)
Конгогоос гаралтай үг
3. Dйpanneur – Хувийн жижиг мухлаг (нэр үг)
Канадын Кебек мужаас гаралтай үг
4. Dracher – бороо цутган орох (үйл үг)
Бельгээс гаралтай үг
5. Fada – галзуу, солиотой (тэмдэг нэр)
Францаас гаралтай үг
6. Lumerotte – бүүдгэр гэрэл (нэр үг)
Бельгиэс гаралтай үг
7. Poudrerie – цасаар шуурах (үйл үг)
Канадын Кебек мужаас гаралтай үг
8. Ristrette –өтгөн кофе (нэр үг)
Швейцараас гаралтай үг
9. Tap-tap – хүн тээврийн жижиг тэрэг (нэр үг) 
Гайтигаас гаралтай үг
10. Vigousse – чадалтай, тэсвэртэй (тэмдэг нэр)
Швейцараас гаралтай үг

Шалгуур үзүүлэлт: 
• Бүтээлийн санаа 
• Шийдэл, ашигласан материал
• Гүйцэтгэл 
• Мэргэжилдээ хандах хандлага

Анхаарах зүйлс: 
• Өмнө нь өөр тэмцээн, уралдаанд зориулж бүтээсэн бүтээлийг хүлээн авахгүй. 
• Бүтээл дээр нэр, тайлбар зэрэг мэдээлэл тавихгүй байх.
• Бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн үзүүлэхэд бэлэн болгосон байх.
• Бүтээлийг буцаан олгоно.

Бүтээлийг өргөдлийн хамт 2016 оны 3 дугаар сарын 3,4,7-ны өдрүүдэд Блью Мүүн Арт Галерей дээр хүлээн авах бөгөөд өргөдлийн маягтыг [email protected] и-мэйл хаягаар авах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 11352578 утсаар болон [email protected] и-мэйл хаягаар холбогдон авна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.