Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд гурван өдрийн турш сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байгаа билээ. Тэд өөрсдийн мөрөөдлийн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд болох юм.
Ангилал: Нийгэм
Борхүү зураачийн охин Үйзэнмаа Германы Баварийн кино урлагийн дээд шагналыг өсвөр залуу үеийн найруулагч зэрэглэлээр “Над руу ингэж битгий хар“ киногоороо авлаа. Тэрээр шагнал авахдаа “Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй” гэж хэлсэн жинтэй үг нь германчуудыг үнэхээр догдлууллаа.
Амтат шарсан тахиатай KFC брэнд нийгмийн хариуцлагынхүрээнд Улаанбаатар Ротаракт клубтэй хамтран Нийслэл хот дахь асрамжийн газрын хүүхэд багачуудад, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй KFC ресторанд нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж баяр хөөрийг бэлэглэдэг уламжлал тогтоод байгаа.
“Амьдралын тань аз жаргалтай мөчийг бид мөнхөлнө” гэсэн уриатай Venus photo studioнь 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд 1000м2талбайд хамгийн сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмж, бодит орчин бүрдсэн олон төрлийн тайз засал дээр гоёлын болон монгол үндэсний хувцас, гоёл чимэглэлийн өргөн сонголт, шилдэг хэвлэлт, мэргэжлийн зурагчин, нүүр хувиргагч гэх мэт найрсаг чадварлаг хамт олонтойгоор ажиллаж байна.
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 33 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ. Тус наадам хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийн Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч байгаа аж.
Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд гурван өдрийн турш сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байгаа билээ. Тэд олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогчиддоо өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаад тус хамтлагийн залуус өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.
18 настай Нарендра Кумар бага наснаасаа л туранхай эцэнхий нэгэн байжээ. Харин сүүлдээ байдал улам хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн аж. Харин эмнэлэгт ирснээр түүний биед нь дутуу хөгжилтэй, үс, шүд нь ургасан ихэр нь биеийн эд эсээс нь шимж өдийг хүртэл явж байгааг рентген дурангаар илрүүлжээ.
Дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт өчигдөр Бөхийн өргөөнд нижгэр боллоо. Хоёр өдөр болох уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид танхим дүүрэн үзэгчдийн уур халуунхан уур амьсгал дор боллоо. Өнөөдөр дахин эгшиглэх “Жаргалтай айл манайх” тоглолтын тасалбарыг сурагласан хүн олон байгаа гэсэн шүү.
Дэлхийн цахим ертөнцөд алдарт жүжигчин Леонардо Ди Капро, дуучин Леди Гагаг ёжилж тохуурхаж буй үйл явдал тарч нэлээдгүй шуугиан тарьсан. Тодруулбал саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр Гага “Мини олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал авсан бөгөөд үүнийг Лео тохуурхсан нь бичлэгт үлдсэн. Энэ үйл явдлын дараа Леди Гагагийн сүйт залуу Тейлор Кинни жүжигчин эрийг уучлалт гуйхыг шаардсан байна. Лео ч буруугаа хүлээж, Гагатай сэтгэлээсээ ярилцаж уучлалт гуйсан гэнэ. Ойрын эх сурвалж мэдээллэхдээ “Тэд энэ явдлын дараа маш их инээлдсэн. Лео ёслолын өмнө жаахан балгачихсан болохоор өөрөө тийм үйлдэл гаргана гэж санаагүй гэнэ. Тиймээс дахиж ийм чухал үйл явдлын өмнө архи уухгүй гэдгээ амласан” гэжээ.
88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах наадамд нэр дэвшигчид хэдийнэ тодорчээ. Урлаг соёлын хамгийн том наадмуудын нэг Оскарын шагнал гардуулах ёслолд дэвшсэн бүтээл, нэр дэвшигчдийн жагсаалт өчигдөр гарсан байна.
Үүнээс нэрт жүжигчин Леонардо Пи Каприогийн тоглосон “Амилсан чөтгөр” кино шилдэг бүтээл, шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч зэрэг гол гол номинациудыг оруулаад хамгийн их буюу 12 номинацид нэр дэвшжээ.
