Ангилал: Нийгэм

Дэлхийн цахим ертөнцөд алдарт жүжигчин Леонардо Ди Капро, дуучин Леди Гагаг ёжилж тохуурхаж буй үйл явдал тарч нэлээдгүй шуугиан тарьсан. Тодруулбал саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр Гага “Мини олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал авсан бөгөөд үүнийг Лео тохуурхсан нь бичлэгт үлдсэн. Энэ үйл явдлын дараа Леди Гагагийн сүйт залуу Тейлор Кинни жүжигчин эрийг уучлалт гуйхыг шаардсан байна. Лео ч буруугаа хүлээж, Гагатай сэтгэлээсээ ярилцаж уучлалт гуйсан гэнэ. Ойрын эх сурвалж мэдээллэхдээ “Тэд энэ явдлын дараа маш их инээлдсэн. Лео ёслолын өмнө жаахан балгачихсан болохоор өөрөө тийм үйлдэл гаргана гэж санаагүй гэнэ. Тиймээс дахиж ийм чухал үйл явдлын өмнө архи уухгүй гэдгээ амласан” гэжээ.

88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах наадамд нэр дэвшигчид хэдийнэ тодорчээ. Урлаг соёлын хамгийн том наадмуудын нэг Оскарын шагнал гардуулах ёслолд дэвшсэн бүтээл, нэр дэвшигчдийн жагсаалт өчигдөр гарсан байна.

Үүнээс нэрт жүжигчин Леонардо Пи Каприогийн тоглосон “Амилсан чөтгөр” кино шилдэг бүтээл, шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч зэрэг гол гол номинациудыг оруулаад хамгийн их буюу 12 номинацид нэр дэвшжээ.

Шинэ оны өмнөхөн нээлтээ хийж монголдоо дээд зэрэглэлийн клубын стандартыг тогтоож дэлхийн томоохон “Club”-уудын жишгээр “Soft opening”, “Grand opening”-оо хийсэн “Castle” клубынхан энэ баасан гаригаас эхлэн гадаадын бүжигчид буюу Gogo dancer-ууд, DJ, бартендеруудыг урьж Монголын залуучуудын нүдийг хужирлан, чихийг баясгахаар болжээ.

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2016” наадам 1 сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Уралдаанд оролцох уран бүтээлчдийг 1 сарын 15-ныг хүртэл Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны байранд бүртгэж байна. Хаяг: Соёлын Төв Өргөөний “Г” корпус, 4 давхар, 428 тоот. Холбоо барих утас: 99167471

Дарангуйлагч гэхээр хүн хүнд янз бүрийн дүр төрх буудаг бололтой. Зарим нь хатуу шаардлагатай даргаа ингэж үнэлдэг бол, үнэхээр хүний гарт орж нүднээс гарчихсан нэг нь хувь заяаг нь атгагчийгаа ингэж нэрлэхээс дургүйцдэг. Дарангуйлагч нь улс төрийн утгатай боловч шилжсэн утгаар гэр бүл, хамт олныг захирагч дээр ч хэлдэг.

Монгол түмний Сар шинийн баяр бол Монгол хүн бүрийн эрхэмлэн хүндэтгэж, сүслэн дээдэлдэг баяр билээ.Тиймдээ ч цагаан ариун хэмээн нэрлэж, цагийн сайхныг билэгшээн, сайн сайхныг хэлэлцэж, хадаг юугаа солилцон эрхэм бэлгээр гар цайлгадаг.

Эрүүл мэндийг дэмжин ажилладаг Aqua fitness төв шинэ оны хамгийн анхны урамшууллаа зарлаж бүх сургалтынхаа төлбөрийг 50.000 төгрөгөөр хямдруулж BIG SALE зарлалаа. Айлчлан ирсэн 2016 ондоо амжилт бүтээл, эрч хүчээр дүүрэн байхыг хүсвэл та эрүүл мэнд, гоо сайхандаа шинэ өөрчлөлт хийн өөртөө илүү итгэлтэй алхах боломж олгож байна. Илүү дэлгэрэнгүйг 99099789 дугаараас лавлана уу.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд 1924-1959 онд” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан ном тун удахгүй уншигчдын хүртээл болох гэж байна.

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус олон ч уран бүтээлээрээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ. “Өнө мөнх эх орон”, “Жамаас”, “Ээж минь”, “Тэнгэр ээж минь өршөө” зэрэг дуунуудыг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Хамтлагийн залуус олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогчиддоо өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж олон цуврал арга хэмжээг өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгын дагуу амжилттай зохион байгуулсан юм. Тэд 2012 онд “Удиртгал” нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд “Төгсгөлгүй эхлэл” тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулсан юм.

Дуучин Леди Гагагын сүйт хархүү Тейлор Кинни жүжигчин Леонардо Ди Каприог хайртай бүсгүйгээсээ уучлалт гуйх ёстой гэжээ. Тэрбээр “Лео үнэхээр утгагүй үйлдэл үзүүллээ. Стефаниг /Леди Гагагын жинхэнэ нэр/ олны өмнө эвгүй байдалд оруулсныхаа төлөө биечлэн уучлалт гуайх хэрэгтэй” хэмээсэн байна. Учир нь саяхан болсон “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын үеэр дуучин бүсгүйг тайз руу гарах үед Ди Каприо ёжтой инээсэн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр цацах болсонтой холбоотой аж. Харин Леонардо Ди Каприо инээх болсон шалтгаанаа “Би хэн явж байгааг араас нь хараад таниагүй” хэмээн ярилцлага өгөхдөө тайлбарлажээ.