Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна
Археологи

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

Урлаг Урлаг05/06/2026Шинэчлэгдсэн:05/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын үнэт өв болох Шатар чулууны хөшөө дурсгал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг.

Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө, гадуураа сийлбэр хээтэй дөрвөлжин чулуун хашлага, монгол шатрын дүрс хэлбэрийг илэрхийлэх янз бүрийн хэлбэрийн хиргисүүрүүд зэрэг 50 гаруй дурсгалаас бүрддэг.

Хүннүчүүд шатар тоглодог байсан талаар Английн эрдэмтэн Г.Мэрэй “Шатрын товч түүх” номдоо тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзвэл монгол овог аймгаас шатар анх үүсэж хөгжсөн байх магадлалтай гэж судлаачид үздэг. Мөн зарим судлаачийн тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойролцоох Эрдэнэцогт сумын төвийн нутаг нь эртний Хүннү гүрний үеийн хот суурины ул мөр байх магадлалтай хэмээн дурджээ.

Эдгээр дурсгалын дийлэнхийг бүрдүүлдэг буган чулуун хөшөөнүүдийн оройн хэсэгт нарны дүрсийг сийлсэн бөгөөд хөшөөний их биеийг хэд хэдэн бугыг загварчлан болон бодит байдалтай уялдуулан дүрслэх сонгодог аргачлалаар урласан байна. Мөн хөшөөний доод хэсэгт бүс татаж, зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэрэг эд өлгийн зүйлсийг дүрсэлжээ. Хөшөөг саарал, ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан бөгөөд түүхийн олон үеийг хамарсан дурсгалууд нэг дор төвлөрсөн байдгаараа бусад дурсгалт газраас ялгарах онцлогтой юм.

Шатар чулууны тухай түүхэн сонирхолтой домог ч байдаг. Уг домгоор монгол овог аймгийн нэгэн алдартай шатарчин хааныг нас барахад энэ нутагт оршуулж, түүний дурсгалыг мөнхлөн Шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин өгүүлдэг.

Энэхүү домгийг бататгах мэт сүг зураг, сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулгын байгууламж, мөн монгол шатрын дүрс хэлбэрийг илэрхийлэх янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд ч тус газарт хадгалагдан үлджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026
Археологи Урлаг

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэнгээ нээв

03/09/2026

Эх хэлний өдрийг тэмдэглэлээ

03/09/2026

Монголын боловсролын түүхэн замналыг баримтат кинонд өгүүлнэ

03/09/2026

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.