Ангилал: Нийгэм

Австри улсын 2013 оны гоо бүсгүй Эна Кадик мягмар гарагт нас барсан тухай мэдээллийг цагдаагийн газраас өгсөн байна.

Өөрийн төрөлх Tyrol мужид ууланд алхдаг байсан ба сүүлчийн тохиолдолд уулнаас унаж, шархаа даалгүй нас баржээ.

26 настай тэрээр баасан гарагт Innsbruck хотын Bergisel ууланд алхаж яваад тун хүнд шарх олсон байна.

Тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршино.

Дэндүү секси үйлдлүүд хийдэг Лэди Гагагийн энэ алхамуудыг хүмүүс хямд сурталчилгаа гэж үздэг билээ. Энэ удаа цахим сүлжээнд American Horror Story гэдэг нэртэй олон ангит кинонд тоглож буй Лэди Гагагийн гэрэл зургууд тавигдав.

АНУ-ын “Vogue” сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарыг жүжигчин Анжелина Жоли чимлээ. Жүжигчин бүсгүй хэрхэн хорт хавдраа ялан дийлсэн түүх, гэр бүлийн харилцаа болон арваннэгдүгээр сарын 5-нд Нью-Йоркт нээлтээ хийх “Тэнгисийн эрэг” киноныхоо талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Энэхүү киноны зохиолыг Жоли бичсэн ба түүний найруулсан дөрөвдэх уран бүтээл юм. Кинонд жүжигчин Роланд, бүжигчин Ванесса хоёр гэр бүлийн зөрчлөө даван туулахаар Францын өмнөд хэсгээр аялсан талаар өгүүлдэг байна. Киноны зураг авалт Брэд, Анжелина нарын хуримын дараа Францад эхэлжээ. Энэ талаар жүжигчин бүсгүй “Тэнгисийн эрэг” кино бидний бал сарын аялал байсан” хэмээн хошигножээ. Мөн “Брэд бид хоёр кинон дээр гардаг хосууд шиг муудалцах тохиолдол гардаг. Гол дүрүүдийн амьдрал бид хоёртой зарим талаараа төстэй” гэсэн байна.

“MN 25”-р суваг телевизийн санаачилсан “1000 төгрөг” төсөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 5000 орчим ажилтан хамрагдаж, цалингаасаа 20 сая төгрөгийг хандивлав. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эмчилгээнд нэн шаардлагатай арьс зүсэгч аппарат, донор арьс хадгалах хөргөгч худалдан авах зорилгоор эхлүүлсэн сайн үйлсийн аянд Монгол улсын шилдэг татвар төлөгч, нийгмийн хариуцлагатай компаний ажилчид нэгдэж, цалингаасаа хандив өргөлөө.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмын анхан шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 7 – 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 16-ны 10:00 цагаас Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

“Дархан Минж” ХХК нь анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн борлуулах зорилготой байгуулагдсан билээ. Өнөөг хүртэл хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн тэргүүлэгч байгууллага гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэгвэл тэд энэ салбартаа шилдгийн шилдэг гэдгээ батлан харууллаа.

Өнөөдөр Маркетеруудын нэрэмжит өдөр. Маркетингийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийн хувьд мэргэжлээрээ бахархах гэрэлт цаг мөч.

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос анх санаачлан тэмдэглэж эхэлсэн Монгол Маркетеруудын өдрийн хүрээнд олон ажлууд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр МҮМХ их хурлаа зохион байгуулж байгаа бол маргааш ШУТИС-ийн төв байрны урлагийн зааланд 14-16 цагийн хооронд Залуу Маркетеруудын уулзалт болно.