Нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх, мөн нийгэмд тэр дундаа хүүхэд залуучуудад бие биедээ туслаж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготойгоор “Өгөх Өдөр” хөдөлгөөний санаачлан, хэрэгжүүлсэн “Үндэсний Өгөх Өдөр” 6 дахь жилтэй золгоод байна. Энэ өдөр бүх нийтийн баяр болж чадсаныг хувь хүн болоод аж ахуй нэгж, албан байгууллагуудын сайн үйлсээс илхэн харж болно. Өдөр бүрийг өгөх өдөр болгон тэмдэглэх болсон олны сайхан сэтгэлийн үйл ажиллагаа дан ганц арван нэгдүгээр сарын 1-нээр хязгаарлагдахгүйгээр, одоо ч зогсолтгүй үргэлжилсээр байна.
Ангилал: Нийгэм
Монголын киноны урлагийг шинэ түвшинд авчирсан бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг “Бодлын Хулгайч” кино Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Хэдийгээр тус кино 2012 онд дэлгэцнээ гарч байсан ч фестивалийн зохион байгуулагчдын зүгээс чанартай, даацтай бүтээл болсныг онцолж, Азийн улсуудаас ердөө гуравхан киног урилгаар оролцуулж буйн нэг нь “Бодлын хулгайч” кино боллоо.
Испанийн Мадридын Их сургууль, Консерваторийн профессор, төгөлдөр хуурч МУСТА Доржийн Мэндмаа нь Испани-Монголын нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Испанид 1991 оноос хойш ажиллаж, амьдарч байна.
Улсын Драмын Эрдмийн Театр 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 12-нд алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр нээж театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдийнхээ оюуны мэлмийд дэлхийн даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог бүтээлийг өргөн барихаар ажиллаж байна.
Хятадад шалгалтын үеэр хуулсан оюутан долоо хүртэл жил шоронд хоригдохоор боллоо. Хятадын Эрүүгийн Хуулийн 284 дүгээр хэсэгт нэмэлт болж орсон энэ заалт ирэх арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ.
Сүүлийн үед өөрийн дүр төрхийг өвөрмөц хэв маягаар гэрэл зургийн хальснаа буулгадаг мода дэлгэрээд байгаа. Үүнтэй холбоотой Их Британийн нийслэлд нэгэн сонирхолтой тэмцээн болж байна. Уг тэмцээнд олон орны сельфичид өрсөлдөж байгаа ба сүүлийн шатад 30 оролцогч үлджээ. Тэд Лондон хотноо өвөрмөц сельфийгээрээ өрсөлдөж байгаа аж.
МУГЖ Б.Сарантуяагийн хайртай шавь хэмээн олноо танигдсан дуучин Л.Насанбуянг танихгүй хүн үгүй. Тэгвэл өдгөө түүнийг Монгол улсын филорманийн гоцлол дуучин гэдгээр нь уншигч та илүүтэй таних болсон.
Хөвсгөл нутгийн дуучин Д.Найдандорж хэдийн нийтийн дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг тодорхойлж чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдсан билээ.
“Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн энэ номыг манай эриний VIII дугаар зууны үед энэтхэгийн их гүрү Бадамсамбуу Төвдөд бичсэн байна. Энэ мэдлэгийг одоо эзэмших цаг нь болоогүй тул цаг нь болохоор олох ёстой хүн нь олох болно гээд хэзээ ямар хүн олох талаар тодорхойлон хэлээд номоо Түвдийн өмнө зүгт орших Дакпо нутгийн Ганподар ууланд бүжиж буй бурханы ойролцоо чандлан нуусныг 600 жилийн дараа түүний урьдчилан хэлсний дагуу Карма Линга гэдэг хүн олж авсан байна.
“Алтан намар 2015” хөгжмийн наадам энэ жил 34 дэхь удаагаа уламжлал болон энэ сарын 21-25 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадмыг Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, БСШУЯ хамтран зохион байгуулсан юм. Наадмын хүрээнд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуудлан шилдэг бүтээлүүдийг толилуулсан бөгөөд нэрт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд зохиолчийн дан хөгжмийн болон дууны концертыг тоглосон юм.
