Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзикл 2015.10.29-ний 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Ангилал: Нийгэм
Монголын урлагын байгууллагуудын хувьд хамгийн завгүйчүүдийн тоонд Хошин урлагийнхан багтаж байдаг. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөж шинэ бүтээл шинэ санаа шинэ уран бүтээлчдийг төрүүлж байдаг юм. Тэгвэл Тэдний нэг Монголын Хошин урлагын “Х ТҮЦ” продакшны “Дуулиант Гэмт хэрэг” шоу СТӨ-г доргиосоор дуусахад 5хан хоног үлджээ.
Цагтаа хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүд, саятан залуус, алдартнуудын очих дуртай, цагийг сайхан өнгөрүүлдэг зугаа цэнгэлийн ордон байсан Playboy-н харшид одоо хачин нам гүм ноёрхох болсон байна. Үе үеийн сайхан бүсгүйчүүдийн ажил амжилтын гараа энэ харшаас эхэлдэг байсан төдийгүй харшийн эзэн Хью Хэфнэрт таалагдана гэдэг алтан аяганаас ус уухтай адил хувь заяа гэж үздэг байсан цаг саяхан.
МУСТА дуучин Н.Мөнгөншагайн дуулсан “ГАНГАРАА” дууг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Эрхэм уран бүтээлч маань энэхүү дууныхаа нэрээр нэрлэсэн “Гангараа” нэртэй цомгийн баяр болоод “Гангараа” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг өнгөрөгч 14-ны өдөр хийсэн билээ.
МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ уламжлал ёсоор үзэгч, сонсогчдын сонорыг мялааж, зүрхэнд эгшиглэх аялгуут дуу хуураар сэтгэлд хоногших дурсамж бүхнийг хөглөх гэж байна. Тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд “UB Palace”-ын концертын их танхимд болох гэж байна.
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН II ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнгөрөгч амралтын өдрөөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдэ тодруулсан билээ.
МУСТА дуучин Н.Мөнгөншагай “Гангараа” нэртэй цомгийн баяр болоод “Гангараа” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг өнгөрөгч 14-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нөө хийсэн билээ.
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН II ИХ НААДАМ”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнгөрөгч амралтын өдрөөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдийг тодрууллаа.
Техник технологи хөгжөөд бүх юм утгаа алдаж буй мэт зарим хүмүүст санагддаг л байх. Кино урлаг анх үүсэхдээ мэдээж техник технологид суурилж, түүнээсээ ихээхэн хамааралтай байв. Гэвч зуугаад жилийн үүсэл хөгжлийн явцад технологиос хамааралгүй агуулга санаа, хэлбэрийн хувьд баялаг кино бүтээж болохыг хүмүүс мэддэг болж. Санаа нь байвал түүнийг хийх аргыг ямар нэгэн замаар олох л болно. Жишээ дурдвал, Ираны кино найруулагч Аббас Киаростамигийн “10” хэмээх киног хоёр дижитал камер ашиглаж хийсэн байдаг. Маш энгийн аргаар шийдэж, бараг л бүхэл киноны туршид нэгэн машины дотор бүх үйл явдал өрнөнө. Төгсгөлд нь эргээд дүгнэж харахад цомхоноор Ираны шашинлаг, хаалттай, хорио цээр ихтэй нийгэм дэхь эмэгтэй хүний байр суурийг дэлгэн ухаалгаар, маш хямд зардлаар харуулсан байдаг. Заримдаа хязгаарлагдмал хүчин зүйлс биднийг бүтээлч /creative/ болгодог.
МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал “Бүхий л соёлыг багтаан харуулж болох кино урлагийг олон улсын үзэгчдэд хүргэхийн тулд чанартай сайн хөрвүүлэг байх хэрэгтэй. Харин манайд энэ чиглэлийн нэгдсэн бодлого, мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна” хэмээсэн.
