Хүн бүр л өөрийн хайртай алдартантайгаа гэр бүл болж, өглөө бүр хамтдаа сэрэхийг мөрөөддөг байх. Харин тэр гайхалтай зүүд мэт мөрөөдлөө бодит амьдрал болгож чадсан хүмүүсийн сонирхолтой түүхээс танд хүргье.
7. Жессика Алба ба түүний нөхөр Кеш Уоррен
Жессик Албатай харьцуулахад тэр тун энгийн залуу. Гэхдээ тэр гайхалтай сайн нөхөр бас аав гэдэг нь Инстаграм дахь өхөөрдөм зургуудаас нь илт харагддаг.
Энэ хос 2004 онд “Fantastic Four” киноны зураг авалтын үеэр танилцсан. Уг кинонд Жессика гол дүр бүтээж байсан бол харин нөхөр нь киноны энгийн л нэг туслахаар ажиллаж байв. Тэр ирээдүйн эхнэрийнхээ шүтэн бишрэгч байсан бөгөөд жүжигчин Майкл Уоррен гэдгээс өөрөөр тийм ч онц сонирхолтой статус түүнд байсангүй. Гэхдээ тэд танилцаж болзож эхлэн, 2008 онд албан ёсны гэр бүл болцгоожээ.
6. Жонн Траволта ба Келли Престон
Холливудын хамгийн тогтвортой гэр бүлүүдийн нэг энэ хос хамтдаа амьдарсан 23 жилдээ үр хүүхдээ алдахаас эхлэн асар олон зовлон бэрхшээл туулсан.
Тэд 1987 онд “The Experts” киноны зураг авалтын үеэр анх танилцжээ. Танилцсан даруйдаа Келли Жоннд таалагдсан ч тэр үед Келли нөхөртэй байсан учир Жонн юу ч хийж чадсангүй. Гэхдээ тэр удалгүй нөхрөөсөө салж, Жорж Клуни, Чарли Шийн нартай болзож байсны дараа 1990 онд дахин нэг удаа Ванкуверт Жонн Траволтатай тааралдаж болзож эхэлсэн байна. Жонн ч цаг алдалгүй, зургаан сарын дараа Келлид гэрлэх санал тавьж бат бөх өнөр гэр бүлийг хамтдаа бүтээжээ.
Хамгийн анх 16 насандаа Келли “Grease” киног үзсэнийхээ дараа Жоннтой гэрлэхийг хүсдэг болсон бол Жонн ч бас анх харсан цагаасаа Келлиг сэмхэн бодож, дотроо хүлээх болсон гэдгээ ярилцлагандаа байнга дурддаг.
5. Крис Мартин, Гвинетт Палтроу
Жүжигчин Гвинетт Палтроу Coldplay хамтлагийн дуучин Крисийн шүтэн бишрэгч байсан гэдэгт олон хүн итгэхгүй байх л даа. Гэхдээ л жүжигчин бүсгүй удаан хугацааны туршид дуучин залуугийн "фен" байсан аж.
Тэд 2002 онд нэгэн тоглолтын тайзны ард танилцсан бөгөөд танилцах үедээ Гвинетт маш их сандарч байсан гэдэг. Тэд хамтдаа 10 жил хамт амьдарсан, бат бөх гэр бүл юм. Дашрамд сонирхуулахад залуусыг танилцаад удаагүй байтал Гвинеттийн аав өөд болсон бөгөөд найз бүсгүйнхээ уйтгар гунигийг хуваалцахын тулд тэр "Fix You" хэмээх хит дуугаа зохиосон гэдэг.
4. Николас Кейж ба Алис Ким
Алдарт жүжигчин Николас Кейж эхнэр Алис Кимийгээ 2004 онд Лос Анжелас хотод зөөгч хийдэг байхад нь анх танилцжээ. Энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүний шүтэн бишрэгчид гэх мэт хүмүүс түүнийг энгийн л нэг "зөөгч" бүсгүйг сонгон, бүр сэтгэл алдарсанд нь гайхан ярьцгааж байв. Гэхдээ тэд бие биенийгээ сонгож, гэр бүл болон гайхалтай хуримаа хийж хөөрхөн хүүгийн эцэг эх болсон билээ.
3. Метт Деймон ба Лучиана Бозан Барросо
Царайлаг Метт Деймон эхнэртэйгээ танилцахаас өмнө цаг үргэлж Холливудын А ангилалын, гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй болздог байсан тул түүний сонголт олон хүнийг гайхшруулсан юм.
Тэд 2003 онд “Stuck on You” киноны зураг авалтын үеэр танилцсан. Аргентин гоо бүсгүй Лучиана энэ үед цэнгээний газар зөөгч хийдэг байсан ба Метт Деймонийг шүтэн бишрэгчид нь дагаж түвэг учруулахаас тэр нэгэн удаа аварч, тэд танилцсан аж. Хэний ч танихгүй бүсгүйг эхнэрээ болгосонд нь олон хүмүүс мөн л маш их гайхаж байсан ч тэд бүх сөрөг яриаг үл тоон 2005 оны арван хоёрдугаар сард Манхеттанд хуримаа хийсэн юм. Өдгөө тэд дөрвөн сайхан охины аав ээж бөгөөд нэг охин нь Лучианагийн өмнөх гэрлэлтийн охин ажээ.
2. Том Круз ба Кети Холмес
Бусад охидын л адил Кети багадаа Том Крузын "улаан фен" байжээ.
Тэд танилцах үед Кети телевизийн шоу хийдэг, танилын хүрээ цөөн нэгэн байсан ч Том түүнийг Милан руу дагуулан явж, хэвлэлийнхний дуранд хамтдаа харагдсанаас хойш хүмүүс тэднийг тайван байлгахаа больж Кетийн нэр хүнд энэ үеэс огцом өссөн байна. Харамсалтай нь тэд 2012 онд салсан билээ.
1. Адам Сандлер ба Жакүлин Саманта
Тэдний найз Роб Шнайдер энэ хосыг анх танилцуулжээ. Жаки багаасаа Адамын шүтэн бишрэгч байсан ба “Big Daddy” кинонд бичил дүрд тоглох саналыг Адам түүнд тавихад тэр золтой "солиорчихоогүй" гэдэг. 2000 оны эхээр тэдний харилцаа улам гүнзгийрч Адамтай илүү ойлголцохын тулд Жаки шашин шүтлэгээ хүртэл өөрчилсөн гэдэг.
Хэдийгээр тэд 2003 онд гэрлэлтээ батлуулж тэр цагаас хойш хамт байгаа ч Адам, Жаки нарын харилцаа одоог хүртэл анхных шигээ халуухан хэвээр байдаг гэж тэдний ойрын эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: hiub.mn