Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ц.Халиун: Чин сэтгэлийн тус хэзээ ч багадахгүй
Нийгэм

Ц.Халиун: Чин сэтгэлийн тус хэзээ ч багадахгүй

Урлаг Урлаг07/10/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-10-07_1122198776201372015-10-07-11-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улс орны хөгжил хаанаас эхлэх вэ? гэсэн асуултад нэгэн эрдэмтэн хариулжээ. Тэрээр хэлэхдээ "улс орны хөгжил гэдэг иргэний хөгжлөөс шууд хамааралтай ба хүн нь хүнээ хайрладаг болсон тэр цагт хөгжил өөрөө ирсэн байдаг" хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монгол залуус нэгдэн нийлж, сайн үйлс сайхан сэтгэлийн элчээ түгээж, түүчээлэн үргэлжлүүлсээр байна. Галаас дүүгээ аварч бүтэн гэр бүлээ авч үлдэж чадсан баатарлаг хүүгийн эмчилгээний зардал, Бөмбөгөр зах дээр цай зардаг Хорлоо эмээг байшинтай болгосон гээд олон арван сайн үйлсийн гэрч нь бид болсон. Эндээс Монголчууд нэгнээ хайрлах сэтгэл хэзээ ч бөхөөгүй гэдгийг харж болно. Тэгвэл саяхан Ц.Халиун гэх эгэл жирийн нэгэн оюутан эмэгтэй өөрийн боломж бололцоогоороо энэ сайн үйлсийн цувааг үргэлжлүүлсэн нэгэн сайхан мэдээг олж харлаа. Тэрээр бидний хэлж заншсанаар Улаан чулуутын хогийн цэгт ажиллаж амьдралаа залгуулдаг олон арван хүнд сэтгэлийн дэм хайрлаж нэгэн өдрийг тэдэнтэй хамт өнгөрүүлснээ өөрийн цахим хуудсандаа байршуулжээ.

Тэрээр хэлэхдээ: 

Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг хэсэг иргэд болон ойролцоох амьдралын боломжгүй 300 орчим хүмүүст өөрийн чадлын хэрээр тус дэм болохыг эрмэлзлээ. "Аз жаргалд хүрэх алхам" лекц маань болон тэдэнд зориулсан оройн хоол,зохион байгуулсан үйл ажиллагаа бага ч атугай дэм болсон гэдэгт найдаж байна.Тусалж дэмжсэн найзууд болох Нандинцэцэг,Энхболд,Цэгмид нартаа маш их баярлалаа. Гүн хар нүхэнд унасан ч мацаад гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй… хэмээжээ. 

Монгол хүний сайхан сэтгэл, саруул ухаан үргэлж ийнхүү өөдөө байг. Чин сэтгэлийн тус хэзээ ч багаддаггүй гэдгийг эрхэм уншигч танд сануулах нь зүйтэй болов уу. Сайхан сэтгэлт Монгол хүн танд сайн сайхныг хүсч Амьддаа бие биеэ хайрлахыг уриалж байна. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026

Майкл Жексон дэлхийн №1 дуучнаар дахин нэрлэгдлээ

06/05/2026

Хан Ганы “Цагаан хоолтон” роман уншигчдын хамгийн дуртай номоор шалгарчээ

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.