Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг 6 жилийн өмнөх энэ өдөр анхлан байгуулагдаж байжээ. Энэ хугацаанд тус хамтлагийн залуус хэд хэдэн удаа бие даасан тоглолтоо хийж, DVD гаргасаны зэрэгцээ МУГЖ Ш.Чимэдцэеэтэй хамтран “Тэнгэр ээж минь өршөө”, “Жамаас”, “Тэмээн сүргийн говь”, “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу, “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ”, “Халуун элгэн нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг Монголын ард түмэндээ хүргэж тэдгээрийн талархлыг хүлээж чадсан билээ. Мөн өнгөрсөн жил 5-н жилийн ойдоо зориулж “Чингисийн талбай”-д өөрсдийн бие даасан тоглолтыг хийсний зэрэгцээ Монгол орноо тойрон аялаж өөрсдийн уран бүтээлийг эх нутгийнхаа өнцөг булан бүрт хүргэсэн юм.