Булган аймгийн Могод сумын сумын уугуул, МУ-ын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо 2” улсын уралдаан өнөөдөр Булган аймгийн төвд нээлтээ хийж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уралдааныг Булган аймгийн ЗДТГ, Хөгжимт жүжгийн театр, МУ-ын хөгжмийн зохиолчдын холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм. Одоогоор хот хөдөөгийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 76 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа бөгөөд ялагч нь маргааш тодорч, таван сая төгрөгийн эзэн болох юм.
Ангилал: Нийгэм
“Доз Плас” интертайментийн “Элэг нэгтэн” киноны албан ёсны трэйлэр цацагдлаа. Гол дүрүүдэд А.Мөнгөнзул, М.Тэргэл, Напаткорн Митр Ет, Витаяя Пансринграм, Ковит Ваттанакул, Сайча Вонгвирот нар оролцон тогложээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой”-г орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.Энэхүү түүхэн ойн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” каталогийг хэвлүүллээ.
Уг бүтээлд Хубилай хааны намтар түүх, Монголын Юань улсын үеийн нийгэм, эдийн засгийн байдал, соёл, шинжлэх ухааны ололт амжилтын талаар судлан авч үзсэн байна. Мөн бүтээлд Хубилай хааны талаарх сурвалж, судалгааны бүтээлүүдэд хэрхэн үнэлж ирснийг тэмдэглэн дэлхийн түүхэнд оруулсан түүний хувь нэмрийг дурдан өгүүлсэн юм.
Монголын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан цөөн тооны хамтлагийн нэг бол яхын аргагүй “Номин талст” хамтлаг билээ.
Холливудын залуу дуучин Селена Гомес хөл хүнд болсон тухай Америкийн “Star” сэтгүүлд бичиж байсан билээ. Тэрээр уг мэдээлэл гараад удалгүй дуучин маань нэлээд жин нэмсэн байдалтай усны хувцастай папарацицдын дуранд өртсөн. Тэгвэл өдгөө 22 настай Селена дахин папарицчдын дуранд өртсөн бөгөөд энэ удаад гоолиг сайхан байдалдаа эргэн орсон байна. Бас ч болоогүй хөхөвч зүүгээгүй нэвт гэрэлтдэг торон хар цамц өмссөн нь түүний хөхийг нэвт гэрэлтэж байна. Тэгэхээр Селенаг хөл хүнд гэх мэдээлэл худлаа болох нь батлагдаж алдарт залуу дуучин маань хэсэг хугацаанд таргалалттай нүүр тулсан байх нь.
“Люмино” хамтлаг өнгөрсөн сарын сүүлээр “Хэмнэл нэрэгч” тоглолтоо үзэгч фенүүддээ толилуулж, нэг оройг жинхэнэ бут авсан. Анх 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр 30 видео клипийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон билээ.
Монголын хувийн хэвшлийн анхдагч зочид буудлуудын нэг “Бишрэлт” зочид буудал эрхэм үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж дэлхийн стандартад нийцсэн буудал болон өөрчилөгдсөн шинэ төрхөө энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ.
20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж “Люмино” билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм.
Хөвсгөл аймгийн “Утга зохиолын нэгдэл”, “Алунгоо хатан” олон улсын нийгэмлэгийн санаачилгаар Хөвсгөл аймгийн ЗДТГазар хамтран “Алунгоо хатан ижий-Эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадмыг зохион байгуулж байгаа билээ.
