Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өсвөрийн морин хуурчдын анхдугаар наадам боллоо
Уртын дуу

Өсвөрийн морин хуурчдын анхдугаар наадам боллоо

Урлаг Урлаг02/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f348d84cb8fbc8ea305b8a9d15ae16d5big9750675492015-10-02-09-49[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эгшиглэн магнай” хөгжим урлалын компанийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач МУСГЗ П.Байгальжавын нэрэмжит Өсвөрийн морин хуурчдын анхдугаар наадам Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадам нь орон нутгийн морин хуурын татлагуудыг өвлүүлэх, хадгалах,сэргээх , түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн засаг даргын ивээл дор МУСГЗ П.Байгальжавтай хамтран зохион байгуулсан юм. 

Тус наадамд орон нутгийн морин хуурын татлагууд болох Түшээ гүнийн жонон , Уулган шарын явдал, Цэцийн жонон, Ноён Сэврэйн жонон гэх зэрэг татлагууд тоглогдсон.Энэхүү наадамд 8 сумын 60 гаруй хүүхэд оролцсон бөгөөд хамтлаг, гоцлол гэсэн 2 төрлөөр шалгаруулалт явагдсан бөгөөд гоцлолын төрөлд 6 -8 -р анги, 9-12-р ангийн төрөлд шилдэгүүдээ шалгарууллаа.

6-8 -р анги

1-р байранд – Даланзадгад сумын 1-р арван жилийн сурагч Н.Бямбасүрэн
2-р байранд – Ханхонгор сумын Мэргэжлийн сургуулийн сурагч М.Саруулбаяр
3-р байранд – Даланзадгад сумын 2-р арван жилийн сурагч М.Энхчимэг

9-12-р анги

1-р байр – Даланзадгад сумын 1-р арван жилийн сурагч Ө.Золбоо
2-р байр- Цогт-цэций сумын Цэцийн жонон хамтлаг Б.Амарсайхан
3-р байр – Даланзадгад сум 1-р арван жилийн сурагч О.Эрдэнэбат

Шилдэг хамтлаг төрөлд

1-р байр- Ханбогд сумын “Галбын жонон” хамтлаг
2-р байр- Цогт-овоо сум “Эгшиглэн” хамтлаг
3-р байр- Ханхонгор сум “Угсаатан” хамтлаг

Мөн Даланзадгад сумын “Гурван сайхны эгшиглэн“ хамтлагийн удирдагч багш Л.Мөнхбаяр шилдэг багшаар шалгарсан бөгөөд энэхүү наадам нь жил бүр уламжлал болгон зохиогдох юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.