Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо
Оддын амьдрал

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

Урлаг Урлаг07/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын шүүх бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг нийтэд ил болголоо. Тодруулбал8 бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэрэгт буруутгагдсан АНУ-ын санхүүч Эпштэйн 2019 оны наймдугаар сард хорих ангид нас барсан. Түүнийг амиа хорлосон гэж албан ёсны дүгнэлт гарсан байдаг.

Нас барсных нь дараа цуг хоригдож байсан Николас Тартаглионе /хүн амины хэргээр хоригдсон цагдаа/ Эпшэйний бичиж үлдээсэн захидлыг олсон гэж үздэг.

АНУ-ын холбооны шүүгч Кеннет Карас “The New York Times” сонины хүсэлтийн дагуу захидлыг нийтэд дэлгэх шийдвэр гаргажээ. Шүүхийн үзэж буйгаар уг захидал нь Тартаглионий эрүүгийн хэрэгт хавсаргасан шүүхийн баримт бичигт тооцогдох тул олон нийт үзэх эрхтэй аж.

Шар өнгийн тэмдэглэлийн цаасан дээр бичсэн уг захидалд “Тэд намайг хэдэн сарын турш шалгаад юу ч олоогүй. Тэгээд 15 жилийн өмнөх хэргийг сөхсөн. Хэзээ баяртай гэж хэлэхээ өөрөө сонгож чадна гэдэг нэг төрлийн боломж. Намайг энд юу хий гэж байгаа юм бэ? Уйлаад суух уу? Ямар ч утгагүй байна” гэсэн өгүүлбэрүүд бичиж үлдээсэн байжээ.

Эпштэйн 2008 онд насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэрэгт буруутгагдсан бөгөөд 2019 онд дахин баривчлагдан насанд хүрээгүй охидын бэлгийн мөлжлөгийн хэрэгт холбогдсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.