Ангилал: Нийгэм

Найрсаг Улаанбаатар төсөл хөтөлбөрийн хүрээнд Sound of Mongolia-ийн санаачлан зохион байгуулж буй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг толилуулах Best of Classics – Open Air Gala Concert хоёр дахь жилдээ 2015 оны 7 сарын 4-ны 21:00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулагдахаар болжээ.

Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, тэдгээрийн хүсэн хүлээн байж үздэг хошин урлагийн хамтлаг продакшнууд наадамчин олон та бүхэндээ зориулан хошин урлагийн нэгдсэн тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ. Mоглолт энэ сарын 10 – ны өдөр “Соёлын төв өргөө”-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглох юм байна. Тоглолтонд “Х түц” продакшн, “Маск” продакшн, “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Пароди” хамтлаг, Чапи&Суурь зэрэг монголын хошин урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох нь ээ. Хошин урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

Загвар өмсөгчдийн амжилтыг тодорхойлогч “Гоёл” наадам жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ. “Гоёл-2013” наадмын топ моделиор Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч, мисс С.Ариунбилэг тодорсон билээ.

Дөрвөн жил тутам болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон. 2015оны 6-р сарын 15-с 7–р сарын 2-ныг хүртэл Москва, Санктпетербург хотноо болсон уг уралдаанаас МУГЖ Г.Ариунбаатар эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль хүртжээ. МУГЖ Г.Ариунбаатарын хувьд ОХУ-ын жүжигчин Дарим Линховоинтой урт хугацаагаар бэлтгэл хийж уг уралдаанд орсон байна.

07 сарын 02-нд болох үзвэрүүд

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт – “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Made in Ulaanbaatar” МУСК, “Ар хударга” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Тэди-2” УСК, “Хуримын сюрприз” МУСК

Өргөө кино театрт – “Ар хударга” МУСК, “Made in Ulaanbaatar” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Теди-2” УСК, “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Хуримын сюрприз” МУСК

Хүннү кино театрт – “Содура” МУСК, “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Ар хударга” МУСК, “Made in Ulaa

Монголын язгуур урлагийг үндэсний болоод орчин үеийн хөгжимтэй хослуулан дуулдаг “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид монголдоо төдийгүй дэлхий дахинд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр хүчин зүтгэж байгаа билээ. Тус хамтлаг энэ онд нэг нас хүрч байгаа бөгөөд энэ өдрөөрөө уул ус, байгаль дэлхийдээ хүндлэл үзүүлж Богд ууландаа гарч ая дуугаа өргөлөө.

Алдагдсан Атлантида бол хамгийн эртний бөгөөд хамгийн их сэтгэл гижигдсэн оньсогуудын нэг билээ. Хүмүүс бүр эрт үеэс эхлэн газар хөдлөлт эсвэл цунамийн улмаас живсэн гэх Атлантида тивийг эрж олохыг хүсэж байжээ.

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролсон. Тэгвэл МУГЖ дуучин Г.Ариунбаатар тус тэмцээний сүүлийн шатанд үлдсэн тухай medici.tv мэдээллээ.

“НАЙРСАГ УЛААНБААТАР” аяны хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт болох гэж байна. Саунд оф Монголиа компанийн санаачлагаар УДБЭТ, НЗДТГ, НСУГ хамтран өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр зэхэж байна.
Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог урлагийн тоглолт болж УДБЭТ-ын хамт олон 3000 орчим үзэгчдэд өөрсдийн тоглолтоо толилуулсан.