Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Олон улсын хятад хэлний өдөрт зориулж уран бичлэг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээв
Үзэсгэлэн

Олон улсын хятад хэлний өдөрт зориулж уран бичлэг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээв

Урлаг Урлаг21/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд өчигдөр /2026.04.20/ нээлээ.

Үзэсгэлэнд Бээжин, Тяньжин, Шанхай, Чунчин гэсэн дөрвөн хотын уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг нэг дор цуглуулж, хот бүрийн өвөрмөц уран сайхны өнгө төрхийг бийр, бэхийн урлагаар дэлгэн харуулахыг зорьсноороо онцлог ажээ.

Нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жи хэлэхдээ, “Хятадын уламжлалт 24 улирлын “Тариалангийн хур” буух өдөр өнөөдөр тохиож байна. Байгаль дэлхийн зүй тогтол, соёл уламжлалын гүн бэлгэдэл хосолсон энэхүү сайхан өдөр бид Улаанбаатар хотноо цугларч, “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” Бээжин, Тяньжин, Шанхай, Чунчин хотуудын орчин үеийн нэрт уран бичээч, зураачдын бүтээлийн үзэсгэлэнг хамтдаа нээж байна” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “2010 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагааас Хятадын “Тариалангийн хур” улирлыг “НҮБ-ын Хятад хэлний өдөр” болгон тунхагласан нь Хятад хэл, соёлын гайхамшгийг дэлхий дахинд таниулах боломжийг олгосон юм. Мянган жилийн түүхтэй “Лантины цугларалт” нь уран бичлэгээр нөхөрлөж, уран зургаар сэтгэлээ дамжуулан, Хятадын сэхээтнүүд үзэл бодлоо хуваалцаж, гоо сайхныг хамтдаа мэдрэх гүүр болсоор ирсэн.

Энэ жил бид дэлхийн “Лантины цугларалт” болон “Олон улсын хятад хэлний өдөр”-ийн хүрээнд Хятад улсын шууд харьяа дөрвөн том хотын 40 гаруй нэр уран бүтээлчийн 60 гаруй сор бүтээлийг дэлгэн үзүүлж байна.

Уран бичлэг болон уран зураг нь хятад хэлний урлагийн хэлбэр бөгөөд бийрийн татлага бүрд нь “зөв тэгш, эв зохицол”-ын гүн ухаан, “гоо сайхныг хамтдаа цогцлоох” хүмүүнлэгийн үзэл санаа оршдог” хэмээн онцолсон юм.

Бээжингийн бүтээлүүд сүр жавхлант, нягт гүн утга бүхий өнгө аясыг илтгэх ба Тяньжины уран зураг намуухан зөөлөн, соёлын гүн үндсийг агуулах ажээ. Харин Шанхайн бүтээлүүд амьдлаг, хөдөлгөөнтэй бөгөөд орчин үе, уламжлалыг хослуулсан, уулархаг Чунчины уран бүтээлүүд этгээд содон, гүнзгий утгыг агуулсан баруун өмнөд нутгийн өвөрмөц шинжийг тод харуулдаг байна.

Тус үзэсгэлэнг 5 дугаар сарын 20-ныг хүртэл дэлгэн үзүүлэх ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Гурван жил завсарласан “Алтан бийр” үзэсгэлэн нээлтээ хийлээ

29/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Ц.Солонго “Thread” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

28/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэсгэл” үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.