Ангилал: Нийгэм

Зүүн хойд Азийн өндөрлөгт олон улсын хөгжмийн наадам тодотголтойгоор гарч ирж буй HUNNU MUSIC FESTIVAL-д энэ жил авьяас ур чадвараараа ид танигдаж, дэлхийн орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болоод буй TOKiMONSTA албан ёсоор оролцохоор боллоо.

Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 25-ны 19:00 цагт хийхээр болжээ. Олон сайхан дуу түмэнд хүргэж дуугаар хөгөлж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбалагсны дурсгалд зориулж байгаа нь сонин шийдэл аж.

Телевизийн реалити шоунаас төрөн гарсан олны танил Ким Кардашиан өөрийн гадаад үзэмжээрээ ч мөн олон хүний шохоорхол татдаг.

Тэрээр саяхан болсон Формула-1 уралдааныг үзэж сонирхсон бөгөөд энэ үеэр латекс материалаар хийсэн бие барьдаг даашинзаар гоёжээ. Түүний бие галбир энэ даашинзинд тун ч халуухан харагдаж байжээ.

69 дэхь удаагийн “Tony awards” наадам Нью-Йорк хотод болж өнгөрлөө. Тус наадамд хүрэлцэн ирсэн одуудын хувцаслалт үс засал зэрэг нь олон хүний анхаарлыг ихэд татаж байлаа. Ингээд “Tony awards”-ын Улаан хивсний ёслолын зурагнаас хүргэж байна.

Сониноос, өчигдөр ёстой гоё юм сураад. Та нарт зааж өгөх үү? Хүлээн авалт хийх боллоо гэж бодьё. Гэтэл орох хүсэлтэй хүн их олон, харин танд маш цөөн урилга, бас заримыг нь зарчихмаар байдаг … Тэгвэл ингэ, хүссэн бүх хүмүүст хүлээн авалтын урилга өг. Бүгд сэтгэл хангалуун, нэгт ёслолын ажиллагаа чинь дүүрэн хүнтэй байх болно, хоёрт та ч мундаг тусч сахиулсан тэнгэрийн дүрээр хүмүүст хайрлагдана.

21 аймгийн шилдэг уран бүтээлчдийн “Их урлаг” нэгдсэн тоглолт энэ сарын 9, 10-ны өдрүүдэд СТӨ-нд болохоор болжээ. Тус тоглолтод 21 аймгийн 190 орчим уран бүтээлч оролцож, нийслэлчүүдэд авьяас билгээ сонирхуулах гэнэ.