Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Жастин Бибер “Coachella”-гийн тайзнаа гарлаа
Дуу хөгжим

Жастин Бибер “Coachella”-гийн тайзнаа гарлаа

Урлаг Урлаг13/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канадын нэрт дуучин Жастин Бибер дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болох “Coachella”-гийн хоёр дахь өдрийн гол уран бүтээлчээр тайзнаа дахин гарч, дурсамж сэргээсэн дуунуудаа толилуулжээ.

Өдгөө 32 настай дуучин бямба гаргийн орой болсон тоглолтынхоо ихэнх хугацааг зөөврийн компьютерын ард сууж, өөрийн алдартай “Baby”, “Never Say Never” зэрэг хуучны хит дуунуудаа “YouTube” дэх дүрс бичлэгийнхээ хамт дуулж сонирхуулсан байна.

Тэрбээр мөн 12 настайдаа олонд танигдаж байсан үеийнхээ бичлэгүүдийг дэлгэцээр үзүүлж, YouTube-ийн шууд дамжуулалтын сэтгэгдлүүдэд хариу өгөх зэргээр үзэгчидтэйгээ харилцаж байлаа.

Жастин Бибер 2022 онд “Рамзи Хантын хам шинж” (Ramsay Hunt syndrome) буюу нүүрний мэдрэлийн саажилт туссаны улмаас “Justice” аялан тоглолтоо цуцалж байсан юм.

Тэрбээр 2025 онд гаргасан “Swag”, “Swag II” цомгийн дуунуудаараа тоглолтоо нээснийхээ дараа үзэгчдийг “дурсамжийн аялал”-д урьж, хуучны уран бүтээлүүдээ толилуулжээ.

Тайз засалтын хувьд эгэл даруухан байсны зэрэгцээ Бибер юүдэнтэй цамц, богино өмдөөр гоёсон байв. Уг тоглолтод The Kid Laroi, Wizkid, Tems болон Dijon зэрэг уран бүтээлчид зочноор оролцсон байна.

Түүний энэхүү тоглолт нь өмнөх өдрийн гол зочин Сабрина Карпентерын бүжиг дэглэлт, нүсэр тайз засалт бүхий “Холливуд” хэв маягийн үзүүлбэрээс эрс ялгарч, илүү дотно, дурсамж сэргээсэн уур амьсгалтай болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.