Ангилал: Нийгэм

1723-Английн эдийн засагч Адам Смит,
1998-ОХУ-ын уран гулгагч Юлия Липницкая нар мэндлэв.
1744 – Санкт -Петербург хо тод шаазангийн үйлдвэр байгуулжээ.
1783-Фрацын ах дүү Монгольфе агаарын бөмбөл- гөөр анх удаа аялжээ.
1806-Голландын хаан ширээнд Луис Бонапарт залрав.
1827-Туркууд Афин хотыг эзлэв.

Ихэнх бүсгүйчүүд цахим хуудасныхаа зургийн цомогт селфигээ оруулсан байдаг. Охидуудын хувьд өөрсдийгөө янз бүрээр авах нь асуудал биш. Тэд зүгээр л галуун хошуу гаргаж, өгзгөө оцойлгож, хэлээ гаргахад л хөөрхөн харагдана. Харин эрчүүдийн хувьд өөрийгөө гоёор авах нь хэцүү байдаг бололтой.

JCI Eco байгууллага “Эзэнтэй мод” төсөл хөтөлбөр, “Дэлхийд нэн ховордсон амьтдыг алдаршуулъя” уриан дор амьтдыг анимейшнь хэлбэрээр модны холтос хэсэгт “амьлуулах” уралдаанд оролцогч хүүхдүүд хотоо гоёж байна. Тус уралдаанд одоогоор Артикоур дугуйлангийн нийт таван сурагчид дэлхийд ховордсон амьтдын тоонд орсон панда, анааш, цөөвөр чоно зэрэг амьтдыг сонгон авч судал болоод хэлбэрт нь тааруулан бодит мэт харагдуулахаар зуржээ.

“Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино өчигдрөөс Тэнгис, Хүннү моллын дэлгэцнээ гарч эхэллээ. Тайзнаа гурван удаа амилж байсан уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор жүжигчин, найруулагч Э.Батхүү ажилласан юм. “Mind media group”-ийн бүтээл тус киноны гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тоглосон нь бүтээлийг жинхэнэ амилуулж чаджээ хэмээн ам бардам хэлэхэд нүүр улайхгүй чанартай бүтээл болсныг энд онцлоё.

“UBS” телевизийн бүтээл “Universe Best Songs” дуу хөгжмийн наадам 7 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. “Боломж үргэлж бидний гарт” уриатай энэ жилийн наадамд авъяас билэг, ур чадвараараа шүүгчдэд өндрөөр үнэлэгдсэн шилдэг 21 оролцогч тодорсон бөгөөд тэд гала концертоо тун удахгүй үзэгч олондоо толилуулна.

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

Өргөө кино театрт – “Дийлдэшгүй 108 баатар” хүүхэлдэйн кино, “Tomorrowland” УСК, “Love clinic” +18 кино, “Ар худрага” МУСК, “Хар сувдын нууц” МУСК “Содура” МУСК, “Гурван найз яасан байх нь уу” МУСК