Ангилал: Нийгэм

Хөтлөгч Б.Тамирын эхнэр болох Болормаагийн бие муудаж хорт хавдар гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг цахим ертөнцөд мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэд 2014 онд өвчний оношыг мэдсэнээс хойш өдийг хүртэл хорт хавдар хэмээх аймшигт өвчинтэйг тэмцэж байгаа бөгөөд Болормаад яаралтай хагалгаа хийлгэх хэрэгтэй болоод байгаа юм.

Вандан Дуламсүрэн нарын үеийг бодвол сүүлийн жилүүдэд хослон дуулдаг гэр бүлийн тоо нэмэгдээд байгаа. Үүнийг Хишигбаяр Дэлгэрмаа, Болд Чулуунчимэг нараар жишээлж болох юм. Тэгвэл хослон дуулдаг гэр бүлийн тоог нэмсэн авъяаслаг залуус бол яахын аргагүй Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ.

Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас “Хайрын хүч” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Галдан бошгот дуулалт жүжгийг өнгөрсөн онд түүний мэндэлсний 370 жилийн ойд зориулан тайзнаа амьдруулж байсан билээ. Тэгвэл уг жүжиг энэ жилийн “Гэгээн муза” наадамд өрсөлдөж байгаа бөгөөд тус жүжгийг өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намар үндэсний “Номын баяр”-ыг зохион байгуулдаг. Энэ баяраар оюуны салбарын маш өргөн цугларалт болдог гэдгээрээ онцлог. Манай байгууллагын зүгээс номын баярыг тогтмол хугацаанд тасралтгүй зохион байгуулах, нийгэмд хамрах хүрээг нь тэлэх бодлого баримтлан явуулж байсныг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаан намрын номын баярт зориулан 158-р зарлигаа гарган улс орон даяар тэмдэглэж байхыг уриалсан билээ.

“Хөсөгтөн” хамтлагийн залуус Asia s got talent шоунд хоёрдугаар байрыг эзэлж Монголын нэрийг дэлхий дахинаа мандуулаад байгаа билээ. Тэдний энэхүү гавъяаг үнэлж БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзахаар болжээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2015 оны 06 сарын 01-нд Хүүхдийн баярт зориулсан “ЖАРГАЛТАЙ ЖААЛУУД” өдөрлөг Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд болох гэж байна. Өдөрлөг олон сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжлэх ба хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна.