Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Lego” компани Месси, Роналду, Мбаппе нарын дүр бүхий багцуудыг гаргажээ
Оддын амьдрал

“Lego” компани Месси, Роналду, Мбаппе нарын дүр бүхий багцуудыг гаргажээ

Урлаг Урлаг06/04/2026Шинэчлэгдсэн:06/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Lego” компани спортын сэдэвтэй тоглоомын цуглуулгаа өргөжүүлж, Лионель Месси, Криштиану Роналду, Килиан Мбаппе, Винисиус Жуниор зэрэг дэлхийн хөл бөмбөгийн оддын дүр бүхий шинэ цуглуулга гаргажээ.

Энэхүү шинэ цуглуулгыг АНУ, Канад, Мексик улсуудад болох 2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) зориулан гаргасан бөгөөд жижиг дүрсүүд болон хананд өлгөх зориулалттай том хэмжээний 3D загваруудаас бүрдэж байгаа ажээ.

Шинэ цуглуулгад Винисиус Жуниор, Килиан Мбаппе, Лионель Месси, Криштиану Роналду нартай холбогдолтой багцууд багтжээ. Нийт долоон төрлийн багц гаргаснаас хөлбөмбөгчдийн нэрийнх нь үсгэн дүрслэл бүхий үндсэн дөрвөн багц нь 29 ам.доллар, харин Роналду, Месси нарын үзүүлэнгийн загварууд нь тус бүр 79 ам.долларын үнэтэй байна.

Цуглуулгад Мессиг тусгайлан онцолжээ. Дэлхийн аваргын цомын эзэн болсон тэрбээр 1 427 хэсгээс бүрдэх, өөрийнх нь нэрийн хуудас болсон ялалтын баяраа тэмдэглэж буй дүр төрхийг дүрсэлсэн хананд өлгөх зориулалттай 179 ам.долларын үнэтэй 3D зурагтай болж байна. Харин хөлбөмбөгчин бүрийн жижиг дүрсүүд илүү боломжийн үнэтэй багцуудад багтсан байна.

“Талбай дээрх мөчүүдийг маш сонирхолтой, бүтээлч байдлаар ийнхүү амилуулж байгаад баяртай байна” гэж Месси сэтгэгдлээ хуваалцаад, “Lego” бол хөл бөмбөгийн нэгэн аливааг бүтээх, турших, мөн алдаанаасаа суралцахад тусалдаг хэмээн хэлжээ.

Харин Винисиус Жуниор энэхүү төсөл нь хүмүүсийг гарал үүсэл, хэлнээс нь үл хамааран нэгтгэж, хүртээмжтэй байдлыг дэмжиж байна гэж онцолжээ. “Би багадаа “Lego”-оор тоглодог байсан, тэр туршлага надад насан туршид минь үлдсэн” гэж тэрбээр хэлсэн байна.

100 шахам жилийн түүхтэй “Lego” компани нь өнгөрсөн онд “Формула-1” уралдааны Майамигийн Гран-прид зориулан гаргасан амжилттай төслийнхөө дараа 2026 оны  хөл бөмбөгийн ДАШТ-д зориулан ийнхүү шинэ цуглуулгаа гаргаж байна. Өнгөрсөн жил тус компани уг Гран-прид зориулан арван ширхэг хөдөлгөөнт загвар гаргасан юм.

ДАШТ-ий үеэр тус компани тусгай “фан-зонууд” байгуулж, хүүхэд, томчууд хамтдаа загвар угсрах интерактив арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Оддын амьдрал Урлаг

“Time” сэтгүүл 2026 оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулжээ

16/04/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Пак Шин Хе, Чой Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийднө

15/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.