Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Тэнгэрийн хэл” үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Тэнгэрийн хэл” үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг06/04/2026Шинэчлэгдсэн:06/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУЭ-ийн гишүүн, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн Н.Ринчин-Очир “Тэнгэрийн хэл” бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилж байна.

Энэхүү үзэсгэлэнд монгол зургийн уламжлалт арга, хэлбэрийг орчин үеийн хэллэгт хөрвүүлж, хүн ба байгалийн салшгүй холбоог дүрслэлийн хэлээр хүүрнэсэн 30 гаруй бүтээл дэлгэж буй юм.

Түүний бүтээлүүдийг дараах гурван агуулгад хувааж болно. Хөдөлгөөн ба орон зай: Хөдөлгөөний эрчим, орон зайг харуулсан бүтээлүүд багтана.

Үл үзэгдэх оршихуй: Илүү дотогшоо чиглэсэн, сүнслэг ертөнцийн тухай өгүүлнэ. Домог ба түүхэн хэлхээ: Уламжлалт монгол зургийн элементүүд орчин үеийн хэлбэрт шилжиж буй бүтээлүүд багтана.

Өнөөдрийн хэт хурдтай, технологижсон ертөнцөд улс үндэстэн бүр өөрийн соёлын үндэс, дотоод үнэт зүйлс рүүгээ эргэн харах шаардлагатай болжээ. Монголчуудын хувьд, энэ нь эртний уламжлал, байгальтайгаа харилцах ухаан, тэнгэрээ дээдлэх үзэлтэй салшгүй холбоотой юм. Түүний бүтээл бүр нь тэнгэр, газрын дундах оршихуйн нууцыг бэлгэдлээр дамжуулан тайлахын сацуу, үзэгчийг өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, амар амгаланг эрэн хайх орон зайд хөтөлнө гэдгийг уран бүтээлч тодотгож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Орд” уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэнэ

06/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

05/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” үзэсгэлэнг дэлгэлээ

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно

07/05/2026

Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт “Power Expo & Festival”-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа

07/05/2026

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.