Ангилал: Нийгэм

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг ирэх 6-р сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хунт нуур балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 06-р сарын 28 ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Б.Жамъяндагвын дэглэлтээр тоглогдож байсан.

Жүжгийн чимэглэл хөгжим шиг хэсэг бусаг эгшигүүд Содураг /2015/ бидэнд нээж байна. Энд тэндээс эвлэн нэгдэж байгаа мэт санагдах хөг аялгуу, үй түмэн эгшиг. Дунд нь РОК ч сонсогдох шиг санагдана. Гэвч энэ бүхэн зүгээр л эхлэл. Бидний амьдралын хэмнэлээр бол зүгээр л нэг байдаг, байх ёстой гэж үздэг НҮРГЭЭН. Гэтэл шувуудын жиргээ, намрын тайгын дүр зураг. Муугүй хөрвөөх нь гэх анхны бодол. Тэгээд л овог үндэстэн, орших, эс орших, байгаль, хайр сэтгэл, үзэн ядалт, хардалт, ашиг хонжоо, өгөө, аваа, үхэл. Ер нь юу юу ч болоод өнгөрчихөв дөө гэж санагдахаар өнөө цагийн шалдан кинонуудтай харьцуулахааргүй БАЯЛАГ өгүү­лэмж­­тэй кино. Энэ л эхний БАРДАМ тодор­хойлолтоос хамаг юм эхэлж байна. Хамаг юм гэж юу билээ. ГУРВАН НАМРЫН СОДУРА.

АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд маргааш 14.00 цагт болох гэж байна.

Нийслэлийн Улаанбаатар чуулга “XX” зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байгаа билээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал 4 дүгээр сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 12:00 цагаас “Улаанбаатар чуулга”-ын байранд болно.

Кармен Делль’Орефиче хэмээх загвар өмсөгч эмэгтэй 84 настай. Тэрбээр дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд гоо сайхан хэвээр үлдэхийн төлөө усанд сэлж, сайтар унтаж амардаг байна. 15 настайгаасаа загвар өмсөх болсон тэрбээр Гиннесийн номонд хамгийн удаан модеоиор ажилласан хүн хэмээн бүртгэгдэхэд ойрхон байгаа аж.

5 сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос хэвлэл мэдээллийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, үе үеийн сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбараар суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилд ороод байна.

АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд маргааш 14.00 цагт болох гэж байна.

“Asia’s Got Talent” шоу нэвтрүүлгийн сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монголын ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан “Хөсөгтөн” хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. Тэмцээний ялагч $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар хагас шигшээгийн эхний ээлжний шалгаруулалт 16-20 ны хооронд явагдсан бол “Хөсөгтөн” хамтлагийн өрсөлдөж буй 2-р ээлжний шалгаруулалт 23-27 ны хооронд зохион байгуулагдах юм байна.