Дөрөвдүгээр сарын 28-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнөө болох “Хонгор нутгийн дуулал 2015” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болоход ердөө зургаахан хоног үлдлээ. Уг тоглолтод хонгор нутгаар овоглодог Ардын уран зохиолч Т.Галсан, МУ-ын Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЗ С.Дулам, МУГЖ, дуучин Х.Пүрэвдорж, МУСГЗ Дан.Нямаа, МУСГЗ, яруу найрагч Д.Цэдэв, МУСГЗ, яруу найрагч Г.Аюурзана, МУСТА дуучин Н.Баасандорж, М.Баярмагнай, Д.Отгонжаргал, Э.Энх-Эрдэнэ, МУСТА жүжигчин Г.Ундармаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл, Д.Доржготов, дуучин Л.Насанбуян, Б.Номин-Эрдэнэ, Д.Энхбат, Отгонтуяа, “Жонон” хамтлаг болон залуу уран бүтээлчид оролцох юм.