Ангилал: Нийгэм

Нийслэлийн Улаанбаатар чуулга “XX” зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байгаа билээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал 4 дүгээр сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 12:00 цагаас “Улаанбаатар чуулга”-ын байранд болно.

Кармен Делль’Орефиче хэмээх загвар өмсөгч эмэгтэй 84 настай. Тэрбээр дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд гоо сайхан хэвээр үлдэхийн төлөө усанд сэлж, сайтар унтаж амардаг байна. 15 настайгаасаа загвар өмсөх болсон тэрбээр Гиннесийн номонд хамгийн удаан модеоиор ажилласан хүн хэмээн бүртгэгдэхэд ойрхон байгаа аж.

5 сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос хэвлэл мэдээллийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, үе үеийн сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбараар суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилд ороод байна.

АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд маргааш 14.00 цагт болох гэж байна.

“Asia’s Got Talent” шоу нэвтрүүлгийн сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монголын ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан “Хөсөгтөн” хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. Тэмцээний ялагч $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар хагас шигшээгийн эхний ээлжний шалгаруулалт 16-20 ны хооронд явагдсан бол “Хөсөгтөн” хамтлагийн өрсөлдөж буй 2-р ээлжний шалгаруулалт 23-27 ны хооронд зохион байгуулагдах юм байна.

Аялал жуулчлалыг тав тухтай зочид буудалгүйгээр төсөөлөхөд бэрх. Зочид буудал нь тав тухтай, тансаг байх тусам сайхан нь мэдээж. Иймд уншигч танд дэлхийн хамгийн тансаг, хамгийн үнэтэй зочид буудлуудыг танилцуулж байна.

ҮДБЭЧ-ын 65 жилийн ойн хүрээнд, чуулгын уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн бие даасан тоглолтуудаа толилуулж байна. ҮДБЭЧ-ын удам дамжсан гавъяат бүжигчин Алтангэрэлийн Даваахүү “Хүлэг минь, Бүжиг минь, Хүсэл минь” тоглолт 2015 оны 04 сарын 25,26-ны өдрүүдэд СТӨ-ний тайзнаа болно.