Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг балет” энэ сарын 25-ны өдөр 17:00 цагаас тавигдах ажээ. Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетэд олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булшны нэгэн дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургасныг харуулж үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд тэргүүнээ гудайлган зогсож тэр нэгэн эмгэнэлт өдрийг дурсан санаж буйгаар түүх эхэлдэг ажээ.
Ангилал: Нийгэм
МХОрдонд -17:30 цагт Японы эзэн хааны ордны хөгжим болох 1400 жилийн түүхтэй Гагакү-ийн тоглолт
МҮЭСТО-нд -19:00 цагт Эмоци продакшины хошин шог “Тоглож болохгүй тоглоом ”
Тэнгис кино театрт -“Донор” МУСК, “Содура” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “Анчид” МУСК, “Галзуу хурд 7” УСК, “Хөгжилтэй өдөр” МУСК, “Үндэсний баялаг” УСК
“Хар сувдны нууц” уран сайхны киног хэзээ нээлт ирэх тавдугаар сарын 01-нд болно. Тэгвэл тус кино группын хамт олон олон нийтийн дунд нэгэн уралдааныг зарлажээ. Тодруулбал, Vine бичлэгт оролцогчид бичлэгээ явуулж эхэллээ. Та бүхэн бичлэгтээ “Хар Сувдаа юу” гэдэг өгүүлбэрийг заавал оруулсан байх ёстой гэнэ. L&S ялагч I phone 6S-н азтан болох юм. Мөн 10 хүнд нээлтийн урилга бэлэглэх ажээ.
Hоllywood-ын жүжигчдийн залуу нас ба одоо үе /Бичлэг/
Монголын томоохон группийн нэг “Алтан Жолоо Групп” нь 2013 оноос сүлжээ дэлгүүрийн хөгжлийг илэрхийлэх орчин үеийн өнгө төрх, загварыг бий болгосон шинэ стандартын сүлжээ супермаркет бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байгаа билээ.
Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна. Уг балетыг Улаанбаатар чуулга “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа нь Монголын ардын хөгжмийн зэмсгийн уран сайхны илэрхийллийг нээж таниулсан, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул юм.
Эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 23-ны 12.00 цагт Blue Moon арт галерейд нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэн 26-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно.Монгол Улсад Гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан 13 уран бүтээлч хамтран энэ үзэсгэлэнг гаргаж байгаа юм байна.
Өнөөдөр болох үзвэр үйлчилгээний хуваарь
Үндэстний соёл урлагийн нэгдэл буюу “Ethnosphere” төсөл хоёрдах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг төсөл нь Монгол үндэстний соёл, язгуур урлагийг орчин үеийн шинэ хэмнэл урсгалруу амжилттай хөтөлж, үндэсний болон олон улсын үзэгч, сонсогч, урлаг шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ. “Ethnosphere-2015” шоу арга хэмжээ 2015 оны 4-р сарын 18-ны өдөр буюу өнөөдөр 19:00 цагаас МҮХАҮТ-д зохион байгуулагдах бөгөөд урлаг соёл, загварын салбарынхан нийлсэн 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй тайлан тоглолт тавигдах юм.
