Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг
Музей

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

Урлаг Урлаг19/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Баянхонгор аймгийн аварга жолооч н.Пүрэвдагва гэж хүний эдэлж байсан сийлбэртэй шүрэн хөөрөг бол аймгийн музейн онцлох үзмэрийн нэг. Энэхүү хөөрөг нь шүр Монголд ургадаггүй, мөн ийм том хэмжээтэй олддоггүй учраас нэлээд ховор үзмэрт тооцогддог байна.
Тус хөөргийн хажуу бөөрөн дээр ямар нэг амьтан дүрсэлсэн мэт харагддаг нь содон. Хэзээ, хаана, хэрхэн урласан болох нь тодорхойгүй эл хөөрөг хэмжээ, хийцээрээ аймгийн музейд хадгалагдаж буй хөөргүүдээс ялгардаг.
Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх бөгөөд атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг. Аянга цахилгааныг зайлуулдаг, ой тогтоолтыг сайжруулдаг, шарх сорви, ярыг эдгээн, хоолойн өвчнийг анагааж, хордлого тайлдаг тустай төдийгүй төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг гэх яриа ч бий. Тиймээс хөөрөг дотроос шүрэн хөөрөг хамгийн үнэтэй нь бөгөөд шүр нь баяр баясгалан бэлэглэх бэлгэдэлтэй байдаг байна.

Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг нэг гол гоёл. Монголчууд уламжлалт ёсоороо мэндлэхдээ хөөргөөр тамхилдаг эртний заншилтай. Тэр бүр хөөрөг хэрэглэхээ больсон суурин газрынхан өдгөө сар шинийн баяраар хөөргийг хүндэтгэн хэрэглэж, бие биетэйгээ амар мэнд мэддэг болжээ.

Хөөргийг бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе
Материал: Шүр, хув, яс, гууль, сийлбэр
Хэмжээ: 11х7.2 см, 385 гр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.