Ангилал: Нийгэм

Монгол түмний минь хайртай дуучид МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа амьдруулж хит болгон эгшиглүүлж байсан бол өдгөө энэ дуугаараа нэрлэсэн гайхалтай тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нөө хийхээр болсон билээ. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Иймд маргааш буюу 14-ны 11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж дахин тоглох болсон талаараа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь ээ.

“Хүүхэд ирээдүйн эзэд” төрийн бус байгууллагаас Ц.Дөлгөөн охины эмчилгээнд зориулан “Хайрын хавар” хандивын тоглолт зохион байгуулж байгаа ажээ. Тоглолтын орлогыг Солонгос улсад хийгдэх эмчилгээний зардалд нь 100 хувь зориулах гэнэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа СЭХҮҮН САЛХИ төрсөн өдрийн ес дэх тоглолтоо энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтонд RANDOM хамтлаг, ОЛОНХИ хамтлаг, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, БЦДБЧ-ын Бүжигчид оролцоно. Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтондоо зориулсан хэвлэлийн бага хурлаа сонирхолтой хэлбэрээр хийх гэж байна.

“Баян Монгол” чуулгын киноны хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолтКиног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яах аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон холливуудын болон олон сайхан киноны хөгжмүүд джаз хөгжмөөр эгшиглэх нь ээ. Баян Монгол джаз найрал чуулга киноны хөгжим, дуугаардагнасан тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна.

УДБЭТеатрт – 17:00 цагт П.И.Чайковский “Франческа даримини” Х.Вера “Диваажин энд байна” балет

УДЭТеатрт – 16:00 цагт “Гамлет” сонгодог драмын жүжиг

СТӨргөөнд -19:00 цагт Мөрөөдлийн театрийн “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” цоо шинэ хошин шоу тоглолт

Дэлхийд алдартай, хамгийн удаан хугацаанд амжилттайгаар оршин тогтнож байгаа Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер өчигдөр 89 нас зооглосон байна. Түүний хувьд зооглох гэдэг үг таалагдахгүй болов уу. 89 насны баяраа үзэсгэлэнт бүсгүйчүүдтэйгээ тэмдэглэсэн гэхэд болно.