Адам Левайн халдлагад өртөв Дуучин Адам Левайны шүтэн бишрэгч хүүхнүүд үнэхээр галзуутай аж. Хэдэн долоо хоногийн өмнө тоглолтын үеэр дуугаралт муу байсан тул Адам уурандаа микрофоноо танхим руу шидсэн билээ. Микрофон үзэгч бүсгүйн толгойд туссан бөгөөд түүнийг бэртээсэн юм. Мэдээж, Левайн уучлал хүссэн бөгөөд үйлийн үр нь түүнийг хоргоосон бололтой.
Ангилал: Нийгэм
Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл эрч хүч, инээд наргианыг үзэгчдэд харамгүй бэлэглэж “Цаг өөр болжээ” хэтрүүлэгт инээдмийн жүжгээ найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдийн хүртээл болгосон.
Монголчууд Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийг андахгүй, тоглолтыг нь алгасадаггүй. Өдгөө уламжлал болсон төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх ая зохиогч, продюсер Б.Ангирмаа найз нь санаачилж байжээ. Харин ес дэх удаагийн төрсөн өдрийн тоглолтоо “Сэхүүн салхи” хэмээн нэрлэж, 4 дүгээр сарын 20-нд Монгол Бөхийн өргөөнд хийхээр товлолоо.
Өв соёл нь бүдгэрч буй цаатан иргэдийн ахуй амьдралыг хальснаа буулгасан “Содура” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Хөвчийн тайгын цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглалыг Содура киноноос үзэх билээ.
1895 оноос хойш хоёр жил тутамд зохиогдон ирсэн, дэлхийн дүрслэх урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй Венецийн олон улсын биеннальд Монгол улс анх удаа оролцох гэж байна.
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримтлаж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газрууд, Боловсрол, соёл, урлагийн газрууд, Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр байгаа билээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байгаа билээ.
Арлааны Эрдэнэ-Очирын нар зөвийн эх орон утга уянгын цэнгүүн болох гэж байна.Тоглолт 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар паласын их танхимд 19:00 цагаас болох ажээ.
“Баян Монгол” чуулгын киноны хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолтКиног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яах аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон холливуудын болон олон сайхан киноны хөгжмүүд джаз хөгжмөөр эгшиглэх нь ээ. Баян Монгол джаз найрал чуулга киноны хөгжим, дуугаардагнасан тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна.
Тайз, дэлгэцийн “Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны кино нь залуусын хайр дурлалын тухай өгүүлнэ. Өнөө цагт өнгө мөнгө албан тушаал эрх мэдлээс илүүтэйгээр үнэнч хайр дурлалаар бие биеэ хайрлаж саад бэрхшээлийг хамтдаа туулж буй дөрвөн залуугийн хайрыг өгүүлнэ.
