Хайртай гэдэг үгээ хэлэхээсээ харамлан дотроо залгиж байхад чинь цагийн зүү харин улам бүр урагшилсаар байдаг. Хамтдаа хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрөөх үеэ нэгэндээ тунирхал гомдлын үг чулуудан, хоёр тийшээ харан өнгөрөөж байгаа юм биш биз.
Ангилал: Нийгэм
МБӨргөөнд 19:00 цагт МУГЖ У. Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг нарын “Сэтгэлийн үг” тоглолт
СТӨргөөнд 19:00 цагт Мөрөөдлийн театрын “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” хошин шог
МУГЖ У.Далантай. МУГЖ С.Эрдэнзцэцэг нар 23 жилийн тэртээ “Би эндээс явахгүй” Монгол уран сайхны киноны “Сэтгэлийн үг” дууг дуулж амьдруулан хамтын уран бүтээлийн анхны гараагаа эхэлж байсан билээ. Маргааш буюу энэ сарын 15-нд “Сэтгэлийн үг” тоглолтоо олондоо толилуулах гэж байгаа юм.
Монголчууд бидэнд бусдаас ялгарах нэг том давуу тал бий. Тэр нь органик, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгт оршино. Одоо дэлхий нийтийн хандлага генетикийн өөрчлөлтгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхэд чиглэж байна. Хятад, Орос гэдэг маш том зах зээл нь бидэнд бэлэн байна. Хил гаалиар нэвтрэх асуудал нь харьцангуй хүндрэлгүй боллоо.
Холливудын секси эмэгтэй жүжигчдийн жагсаалтад дээгүүр ордог кино-од Меган Фокс “Transformers” киногоор нэрд гарсан билээ. Меган Дениз Фокс 1986 оны тавдугаар сарын 16-нд Америкийн Теннеси мужид төрсөн ба гарал үүслийн дагуу ирланд, франц, индиан цусны холимог аж.
“Контемпорэри урлагийн тухай” 10 цуврал лекцийг Их Британи улсын Лийдс Метрополитаний Их Сургуулийг Орчин Үеийн Урлагийн бүтээлийн Магистр болон Докторын зэргийг хамгаалсан уран бүтээлч, куратор, ВАНЖИЛ Урлагийн төвийн захирал Др.Ц.Цэндпүрэв уншина.
Монголчууд бид зовж зүдэрч яваа нэгэндээ тусалж, дэмжин сэтгэлийн дэм хайрлаж явдаг халуун сэтгэлт ард түмэн билээ.…
Өөрийн амьдралаар монголын урлагийг түүхийг бичилцэж олон түмнээ 20-р зууны манлай дуучин хэмээн өргөмжлөгдсөн төрийн шагналт дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан энэ жил 70 насны ойтой золгож байгаа юм.
Хамгийн богино хугацаанд залуусын дунд хамгийн ихээр хайрлагдаж, дуулсан дуу болгон нь хит болдог залуу дуучин А Cool энэ сарын 15,16-нд АСА циркт бие даасан “Зүрхэнд” тоглолтоо хийх гэж байна. Түүний шинэ тоглолт “Зөөлөн хайр” цомгийн баяртай давхцаж байгаагаараа онцлогтой.
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримтлаж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газрууд, Боловсрол, соёл, урлагийн газрууд, Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр байгаа билээ.
