МУГЖ Д.Сосорбарам, Хөгжмийн зохиолч Л.Балхжав, МУСГЗ Ш.Гүрбазар нарыг танихгүй хүн ховор. Олны танил эрхэмүүд саяхны нэг өдөр “хошин шогдож” байгаад манай дуранд өртлөө.
Ангилал: Нийгэм
ҮДБЭЧуулга Ерөнхий найруулагч Д.Ганболд 2015 оны 3 сарын 18-нд “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгээ нээх гэж байна.. ҮДБЭЧ-ын байранд 3 сарын 18-ны 17:00 цагт “Оройн дээд” үндэсний түүхэндуулалт жүжиг нээлт болох бөгөөд ЦАГААН ЭСГИЙ ЁСЛОЛ хүндэтгэлийн үйлажиллагаа театрын өмнө талбайд нээлтэй хийсэн.
Тавдугаар сард нээлтээ хийхээ зарлаад байгаа “Хар сувдны нууц”адал явдалт инээдмийн уран сайхны кино өдрөөс өдөрт элдэв сонин дуулгасаар байгаа. Одоогоор энэ кино 4-н гол дүртэй гэдэг нь тодорхой болсон.
Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, Үржингийн Хүрэлбаатар монголын анхны хайкугийн гурамсан номуудын нээлтийг хийхээр болжээ.
Биендээ бяртай хүн байхад үгэндээ бяртай хүн бас байна. Ингэж зохиолч Б.Догмид (төрийн шагналт) хэлдэг юм байна. Би өөрийгөө том зохиолч болно гэж амьдралынхаа VI,VII таван жилийн төлөвлөгөөнд тусгачихсан 1982 он дөнгөж гарч байсныг хэлэх үү, урнаар зохиохын бяр амтагдаад явчихлаа. Бөхчүүдийн зарим нь хоёр шуундаа бяртай байхад гол ясандаа тамиртай хүн бий.
УДЭТ-ын уран бүтээлчид алдарт В.Гюго “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийг энэ сарын 3-р сарын 25, 26, 27-нд 19:00 цагт тоглохоор болжээ. Францийн алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл өнөөдөр ч өөрийн үнэ цэнийг алдалгүй амьд хэвээр оршин байж, агуу хайр дурлалын мөнхийн дуулал болсоор байна.
Кино сонирхогчдын дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа “Содура” уран сайхны кино өнөөдөр бүх кино театруудаар албан ёсоор нээлтээ хийнэ. Тус киноны зохиолыг С.Сумьяа, О.Эрдэнэ нар хамтран бичиж, Б.Жаргалсайхан найруулсан аж.
Хүн төрөлхтөний агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийгуйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг гэдэг. Энэ л увидасыг Монгол Улсын Филармони “Монгол уран бүтээл” төслөөрөө мэдрүүлж байгаа. Төслийн ээлжит тоглолт 03-р сарын 26-д 19:00 цагт болох гэж байна.
ҮДБЭЧуулгад – “Оройн дээд” дуулалт жүжиг СТӨ-нд 19:00 цагаас Супер ээж X түц продакшны цоо шинэ хошин шогийн тоглолт
Тусгаар тогтнолын ордонд – 19:00 цагаас Мөрөөдлийн театрын “Цаг өөр болжээ” хошин тоглолт
Дотно нөхдийгөө даажигнаж хуурах нь зугаатай хэрэг байлгүй яахав. Гэхдээ тоглоом наадам хирээс хэтэрч, олон хүмүүсийн амьдралд тодорхой нөлөө үзүүлэх хэмжээнд бөөнөөр нь хуурсан тохиолдол түүхэнд байдаг гэвэл хачин жигтэй сонсогдож байгаа биз? Ийм 5 удаагийн хөгжилтэй явдлыг та бүхэнд сонирхуулъя.
