Хайртай хүмүүстэйгээ халуун ам бүлээрээ тав тухтай орчинд аз жаргалтай амьдрахыг хүн болгон хүсдэг. Тухтай орчинг эрхэмлэдэг хүн бүхэнд зориулан “Шинэ сонголт” брэнд тавилгын их дэлгүүр Салбараа анх удаа ДАВХАР ДАВХАР боломж олгосон хамгийн том ХЯМДРАЛТАЙ + БЭЛЭГТЭЙ + СУГАЛААТАЙ худалдааг зохион байгуулж байгаа билээ.
Ангилал: Нийгэм
Олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдын танил болсон МУСТА С.Зориг ханийнхаа эмчилгээний зардалд зориулж “Хань минь” уран бүтээлийн хандивын тоглолтоо хийхээр зорьж байгаа юм. Тус тоглолтонд нийтийн дууны урлагийн төлөөллүүд болох МУГЖ Батбаяр, МУГЖ Батсүх, ЦДБЭЧ Баттулга, МУГЖ Чаминчулуун, СТА Ганцог, болон ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Хүрэлбаатар, “Сэтгэлийн уянга” хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.
Алдарт хосууд болох Дэвид Бэкхам болон Виктора Бэкхам нар гурван хүүтэй гэдгийг нь уншигчид маань мэдэх биз ээ. Түүний хамгийн том хүү болох Бруклин Бэкхам энэ сарын 4-нд 16 нас хүрсэн юм. Түүнийг аавыгаа дуурайсан маш царайлаг гэдгийг олон ч хэвлэлээр бичдэг.
Дархан-Уул аймагт энэ сарын 17-нд “Тулах багана” нэртэй цэрэг, эх орны сэдэвт хойд бүсийн яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан түрүүллээ.
Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хоол болгоны калорыг тооцож, түргэн хоолны газрын нэр сонсохоороо таргалалт гэж сонсон бачуурах, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш гэж би ойлгодог.
Ким Кардашиан дахин папарацичдын дуранд
Монголын соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, улс төр, нийгэм олон нийтийн нэрт зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500 гаруй зочид төлөөлөгчид оролцсон “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ингээд тус арга хэмжээний фото зургаас хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын Хүүхдийн ордны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/199 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байгуулж ажиллуулахаар боллоо. Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулах болсонтой холбогдуулан 109 хүний шинэчилсэн бүтэц хүний орон тоог батлав.
Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, Үржингийн Хүрэлбаатар монголын анхны хайкугийн гурамсан номуудын нээлтийг хийхээр болжээ.
УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 22-ны өдөр алдарт Э.Чойдог “Чойжид Дагина” балетыг тавихаар болсон болжээ. Тус балетын Чойжид дагинын дүрийг МУГЖ Г.Цолмон амилуулсан бол Бурханы элч М.Намсрай, Эрлэг Номун хааны элч – А.Билгүдэ бүтээжээ. Мөн УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөх ажээ.
