Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн цирк дэргэд ирлээ
Нийгэм

Дэлхийн цирк дэргэд ирлээ

Урлаг Урлаг25/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
p6oarm4n99vfmlj3tiiavucbh_l3499374682015-03-25-10-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аварга том матрыг тэвэрч ирээд таны өмнө буулган амыг нь ангалзуулан аймшиггүйгээр толгойгоо хийж эр зоригоо гайхуулна. Мөн агаарт 10 метрийн өндөрт эргэлдэх төмөр цагираг дээгүүр ямар ч хамгаалалтгүй жүжигчин бүсгүй нүдээ боон гүйхэд үзэгчид уулга алдан зарим нь нүдээ даран сууна. Энэ бол “Дэлхийн цирк Монголд” тоглолт дэргэд ирсэн өдөр байлаа.

Эрээн хувцаст алиалагч элдэвтэй үйлдлээрээ үзэгчдийг баясган өхөөрдөм бяцхан хүүхдүүдтэй бөмбөгөөр наадан өөрийгөө усанд шалба норгож, төөрч будлисаар тайзны ар руу гүйх нь хүртэл сэтгэл баясгана.

Энэхүү тоглолтод циркийн “Хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид агаарт дүүлэн нисэж, тав эргэн үзэгчдийг  гайхшруулав. Тэд энэхүү үзүүлбэртээ ямар ч хамгаалалтын бүс хэрэглээгүй бөгөөд зүгээр л тэнгэрт эрх дураараа дүүлэх шувуу мэт нэг тавцнаас нөгөө тавцан руу нисэнхэн байлаа.

Мөн илбийн гайхамшгийг Испанийн жүжигчид мэдрүүлэн аяганд юүлсэн цагаан будааг ус болгон асгаж, үзэсгэлэнт бүсгүйг хар хайрцагт хийн галтай шороор нэвт сүлбэн алга болгож дараа нь тэрхүү хайрцгаасаа дахин гаргаж ирэн үзэгчдийг гайхшруулсан юм.

Түүнчлэн Украйны шонглёрчин залуу тайзнаа гитар үүрэн гарч ирэн рок хөгжмийн хэмнэлд шонглёруудаараа хурдлан бараг л бөмбөрдөх шиг тоглон дөрвөн малгай сэлгэн өмсөж, бөмбөгтэй хэрхэн наадах урлагийг циркийн манежнаа гайхууллаа.   

Монголын үндэсний циркийн жүжигчид энэхүү үдшийг чимэн эх орныхоо нэрийг гаргасан юм. Тэд дэлхийн циркчидтэй энэ тэнцүүгээ харуулан дэлхийн циркийн рекордыг эвдсэн алдарт үзүүлбэрээ буюу шидэх банзнаас агаарт 6 эргэн бууж үзэгчдийг бишрүүлэв. Мөн дэлхий циркийн урлагт монголын циркчдын ур чадварыг гайхуулан байгаа охид уян налархайгаа илтгэн барс мэт архиран нугарна.

Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг хоёр дахь удаагаа ийнхүү амжилттай эхлүүллээ. Танхим дүүрэн үзэгчдийн халуун дулаан уур амьсгал алга ташилт дор гурван цагийн тоглолт нүд ирмэхийн зуур өнгөрсөн юм.

“Дэлхийн цирк Монголд” тоглолт энэ сарын 31-нийг дуустал өдөр бүр 19.00 цагт “АСА” циркт болох нь ээ.

Хүүхэд бүрийн дурсамжид “Дэлхийн цирк Монголд” хэмээх нэгэн сайхан мөчийг ийн мөнхлөн үлдээсэн Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний циркийн хамт олонд баярлалаа.

Эх сурвалж: Eagle.mn 

Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.