Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг02/03/2026Шинэчлэгдсэн:02/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өчигдөр /2026.03.01/ нээлээ.

Үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй юм.

Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй Ерөнхий сайд А.Амарын хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газарт хадгалдаг 50 орчим баримт бичиг, түүхэн гэрэл зураг, дүрс бичлэгийг олон нийтэд толилуулжээ.

Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газарын Тусгай архив, Булган аймгийн музейн сан хөмрөг, ШУА-ийн  Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалж буй ном, бүтээлийн дээжээс мөн дэлгэж буйг Монголын Үндэсний музей мэдээлэв.

А.Амар 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрбээр 1924-1926 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1928 онд Дотоод яамны сайд бөгөөд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн юм.

 Уг үзэсгэлэнг энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.