Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Их хааны ордны Мөнгөн модны түүх
Археологи

Их хааны ордны Мөнгөн модны түүх

Урлаг Урлаг02/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорумын Их хааны Түмэн Амгалант ордонд ур хийцээрээ гайхагдсан бүтээл нь Мөнгөн мод юм.

Францын IX Луй вангийн анд, санваартан Гиом Де Рубрук 1253-1255 онд Хархорумд Мөнх хаанд бараалхах үеэр Вильгельм Бушье гэх франц дархан Мөнгөн модыг Их хааны ордонд урлаж байжээ. Түүхэнд тэмдэглэснээр, уг дархан болон түүний эхнэр Алтан ордын цэрэгт олзлогдон Монголд ирж Аригбөх, Сорхогтан бэхи хатны албат боол болсон байна.

Рубрук Хархорумд байхдаа В.Бушьетэй ойр байж, түүний гайхамшигт урлалын талаар тэмдэглэсэн нь “Монголын эзэнт гүрэнд зочилсон нь” номд үлдэж, зуун зууныг дамжин өртөөлж иржээ.

Парисын уугуул Гийом дархан хаанд зориулан том мөнгөн мод бүтээсэн бөгөөд ёроолд нь гүүний сүү гардаг цоргон амтай дөрвөн мөнгөн арслан урлажээ. Модны дотуур дөрвөн хоолой оруулж, оройд нь хүргээд амыг нь гадагш гаргахдаа уруу харуулж, тус бүрийг алтлаг могойн амаар дүрсэлж, сүүлийг нь модны их биеийг ороосон маягаар хийсэн байна.

Нэг цоргоор дарс, нөгөө цоргоор хар айраг, гурав дахь цоргоор зөгийн балын ундаа, дөрөв дэх цоргоор тутаргын исгүүн умдаан урсан гоождог байжээ. Модны хөлд амтат идээ бүрийн дор мөнгөн гадар тавьсан бөгөөд оройд нь бишгүүр барьсан Чагаа тэнгэрийг урлаж, навч, жимстэй мөнгөн салаа мөчиртэй байв. Чагаа тэнгэрийн бишгүүрийн дуу сонсогдсон үед зоорийн зарц нар умдаагаа дээш нь гүйлгэхэд цоргын амаар доош тусгайлан бэлдсэн мөнгөн гадарт гоождог байсан ажээ. Сөнч нар үүнийг юүлэн авч, ордны доторх бүх эр, эмд хүргэж өгдөг байжээ.

Гэвч өнөөг хүртэл Мөнгөн модыг малтлагаар илрүүлээгүй бөгөөд Хархорумыг довтолсон дайралтын үеэр устсан эсвэл Эрдэнэ зуу хийдийн газар доор байж магадгүй гэж үздэг. Харин өдгөө Хархорин сумын үүдэн хэсэгт хувийн хэвшил байгуулсан Мөнгөн модны загварыг зарим иргэн домогт Мөнгөн модтой андуурч ойлгодог байна.

Ташрамд, Эрдэнэт хотын Хивсний комбинат 1988 онд хивсний зургийн уралдаан зарлахад архитектор Б.Адъяа “Хархорин” нэртэй хивсний бүтээлээ олон түүхэн материал судлан бүтээсэн байна. Мөн 1993, 1995 онд гүйлгээнд гаргасан тав, арван мянгатын дэвсгэртийн ар талд мөнгөн модны зургийг бэлгэдлээр оруулжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.