Ангилал: Нийгэм

Зохиолч, сэтгүүлч Ален Арманы “Чамтай бас Чамгүй” хэмээх нэгэн шинэ ном уншигчдын гар дээр очоод байна. Энэхүү номонд орсон өгүүллэгүүд Хүн гэдэг амьтны хайрын бүхий л хэлбэр агуулгыг хамран багтаахын сацуу аль нэгэн цаг хугацаа, орон зайд баригдалгүй туурвигдсанаараа үргэлжилсэн үгийн бичлэгийн нэн өвөрмөц хэлбэртэй болжээ.

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал нь Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, дэлхийн сая сая хүнийг байлдан дагуулсан бахдам амжилтын эзэн болсон түүнийг Монголын төр засаг, түмэн олон өндөрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртээх болсонтой холбогдуулан доорхи уриалгыг гаргаж байна.

“Хип хоп” урлагийг шимтэн сонсдог залуусдаа зориулж “Hip hop хэлхээ” нэгдсэн тоглолт зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолтын онцлог нь 1998-2015 оны хооронд уран бүтээл туурвиж ирсэн үе үеийн хип хоп хамтлаг, дуучид оролцохоороо онцлогтой юм. Тоглолтонд “Дайн ба энх”, “Ice top”, “Digital”, “2 хүү Гавана”, “Мон Та Реп”, “Мөнхийн реп”, Gee, Desant, Ice-man, Баавар, Цэцэ, Нөлөө, Эгшиглэн, Dj Chin, “Улаан туг”, “Peace dance crew” бүжгийн хамтлаг зэрэг уран бүтээлчид үеийн үеийн залуучуудын сэтгэлд хоногшсон уран бүтээлээ хүргэх нь ээ.

Вердийн “Травиата” дуурь энэ сарын 28-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа 17.00 цагаас тоглогдох гэж байна. Тус дуурийн гол дүрүүдэд П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, Дэлхийн шилдэг дуучин Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, залуу дуучин Г.Шижирболд зэрэг дуурийн театрын шилдэг залуу уран бүтээлчид тоглох аж.

Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын удирддаг “Хас энтертаймент” “Аюултай харилцаа” триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 16-ны өдөр буюу өнөөдөр 16:30 цагаас “Тэнгис кино” театрт хийхээр товложээ.

Тэнгис кино театрт – “Fiftyshades of grey” УСК, “Танхай тээгч” МУСК, “Тютю” уянгын МУСК, “Такен-3” УСК, “Надад итгээч” МУСК, “Хүүхэлдэй” аймшгийн МУСК, “Хамтран амьдрагч” МУСК, “Spongebob” хүүхэлдэйн кино

“Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд өчигдөр зохион байгуулагдаж өндөрлөв. “Болор цом-32” наадмын хоёрдугаар шатанд нийт 34 яруу найрагч шалгаран үлдсэнээс, яруу найрагч Б.Мягмаржав тэргүүн байр эзэлж “Болор цом”-ын эзэн болсон байна. Харин дэд байрт “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц. Эрдэнэбаатар, гутгаар байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч М.Баттөмөр, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц нар тус тус шалгарчээ.

“Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болж өндөрлөлөө. Энэ жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар шатанд 34 яруу найрагч шалгарч үлдсэнээс 1990-ээд оныхны төлөөлөл, яруу найрагч Баттөрийн Мягмаржав түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Утга зохиолын хүрээнийхэн дунд эртнээс танигдсан энэ найрагч өмнө нь “Болор цом”-д аман хүзүүдэж байсан юм.

“Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо болж байна. Яруу найрагчид, яруу найраг шимтэн сонирхогчдын хүсэн хүлээдэг “Болор цом” наадмын шилдэг яруу найрагч тодорно. 32 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатанд 34 найрагч шалгарч, наадмын тайзнаа шүлгээ сойхоор шалгарсан билээ.