“Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болж өндөрлөлөө. Энэ жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар шатанд 34 яруу найрагч шалгарч үлдсэнээс 1990-ээд оныхны төлөөлөл, яруу найрагч Баттөрийн Мягмаржав түрүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо. Утга зохиолын хүрээнийхэн дунд эртнээс танигдсан энэ найрагч өмнө нь “Болор цом”-д аман хүзүүдэж байсан юм.
Ангилал: Нийгэм
Нью Йоркийн загварын долоо хоног эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр Ким Кардашин охин Норт Уэстээ дагуулсан загварын шоуг үзэхээр очсон байна. Харин Норт охин олны дургүйцлийг багагүй хүргээд авчээ.
“Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо болж байна. Яруу найрагчид, яруу найраг шимтэн сонирхогчдын хүсэн хүлээдэг “Болор цом” наадмын шилдэг яруу найрагч тодорно. 32 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатанд 34 найрагч шалгарч, наадмын тайзнаа шүлгээ сойхоор шалгарсан билээ.
“Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэдээ хүргэсээр байгаа. Тэдний “Хайрын бүжиг” шоу тоглолт хоёрдугаар сарын 14-нд буюу өнөөдөр Гэгээн хайрын баярын өдрөөр “Чингисийн өргөө” event hall-д 20:00 цагаас болох гэж байна. “Хайрын бүжиг” тоглолтын тухайд тус хамтлагийн тав дахь бие даасан тоглолт бөгөөд тэд тоглолтондоо дан ганц дуу дуулах биш, жүжигчнийхээ ур чадварыг харуулсан, бүжгийн үзүүлбэр гээд олон гайхалтай уран бүтээлээ толилуулах нь ээ.
“Aurora” филмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-түц” продакшны жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийснээс хойш долоо хоногийн хугацаанд 140 сая төгрөгийн ашиг, орлогоороо монгол киноны урьд өмнө олж байгаагүй ашгийг олоод байгаа аж.
“Цаглашгүй гэрэлт” төвөөс санаачлан бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн заяа” сэдэвт лекцээ шинийн наймны билигт сайн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нөө тавих гэж байна. Тухайн лекцэнд хүрэлцэн ирсэнээр заяаны ханиа хэрхэн сонгох, эр эм хүмүүс хэрхэн зохилдон амьдрах, ханын тэнгэртэй байхын учир шалтгаан, ханын тэнгэр доройтхын учир шалтгаан, үрийн буянтай байх болоод үрийн буян доройтох шалтгаан, энхрий үрдээ нэр хайрлахын учир зэрэг асуултуудын хариултыг дэлгэрэнгүй мэдэж чадах юм.
Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулах “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төсөл УЛСЫН ФИЛАРМОНИЙН ТАЙЗНАА Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлжИдээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах ижий аавдаа Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэйТэргүүн сарын шинийн наймны тоглолтын тасалбар бэлэглэж сэтгэлийг нь баясгаарай.
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа УГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 дугаар сарын 1-ны өдрөөс өдөр бүр 21 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Баясгалан СТА, Г.Дөлгөөн- аюуш нар тоглож байна. Хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр, Зураачаар Б.Мягмарсүрэн нар ажиллаж тус жүжгийг амилуулжээ.
Өнөөдөр буюу гэгээн хайрын өдрөөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан билээ.
Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд олон байдаг хэдий ч тэр болгон эх орондоо байгаа мэт шинэ шинэлэг тоглолтыг үзээд байж чаддаггүй. Тэгвэл Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг “Эмоци” продакшны хамт олон гадаадад ажиллаж, амьдран суугаа элэг нэгт Монголчууддаа зориулан Европын орнуудаар аялан тоглох товоо гаргасан байна. Тоглолтонд “Эмоци” продакшны үе үеийн шилдэг номерууд тоглогдох ажээ.
