Ангилал: Нийгэм

Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн наадам улаан хивсний ёслол боллоо. Оскарын наадам шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор ийнхүү эхэлсэн бөгөөд удахгүй шилдгүүдээ тодруулах гэж байна.

Шарлиз удаан хугацааны туршид ярилцлага өгөхдөө «Намайг 15 настай байхад аав маань автын ослоор өөд болсон» гэж хэлээд л ярианыхаа сэдвийг өөрчилдөг байлаа. Архичин аавынх нь агсам согтуу тавих, зовж шаналсан ээжийнх нь нулимс хоёр л Оскарын шагналт жүжигчний бага насны дурсамж болон үлджээ. Тэднийх тэмээн хяруул үржүүлдэг фермтэй байж. Аав нь ажлаасаа ирэх болгондоо согтуу, бас винтов буутай тул гэр бүлийнхнээ байнга заналхийлнэ. Нэгэн удаа тэр үнэхээр гохоо дарахаар завдаж, ээж нь сүүлийн мөчид бууны амыг өөр тийш нь чиглүүлж чаджээ.

Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Аюултай харилцаа” триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны киноны нээлт энэ сарын 16-ны өдөр “Тэнгис” кино театрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Гэр бүлийн үнэ цэнэ хийгээд хайр сэтгэлийн нандин холбоог харуулсан “сургамжит” киног найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын удирддаг “Хас энтертаймент”, “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид хамтран бүтээсэн байна. Тус кинонд “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэйг мөн хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч болж болдог” гэдгийг харуулахыг зорьжээ.

Дуучин Фаррелл Уильямс бяцхан хүүхдүүдэд зориулан 4 ном бичих гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр энэ гэрээг “Putnam Books” хэвлэлийн газартай байгуулжээ. Фаррел өөрийн “Happy” хит дуунаас сэдэвлэн номоо зохиох ба 9-р сарын 22 гэхэд дуусгаж, өөрийн бүтээлээ нийтэд танилцуулахаар төлөвлөсөн байна. “Энэ номонд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн гэрэл зургуудыг багтаана” гэж Фаррел мэдэгдэв. Хүүхэд нас ямар жаргалтай байдгийг чухам тэдгээр хүүхэд мэдрүүлэх болно.

3-р сарын хөтөлбөр 01 нд 17.00 цагт А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балет, 07 нд 17.00 цагт Ж.Бизе “Кармен” дуурь, 08 нд 17.00 цагт “Тэнгэрлэг бүсгүй танаа” концерт, 14 нд 17.00 цагт Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь, 15 нд 17.00 цагт Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет, 21 нд 17.00 цагт Ж.Верди “Трубадур” дуурь

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа УГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 дугаар сарын 1-ны өдрөөс өдөр бүр 21 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Баясгалан СТА, Г.Дөлгөөн- аюуш нар тоглож байна. Хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр, Зураачаар Б.Мягмарсүрэн нар ажиллаж тус жүжгийг амилуулжээ.

“Хип хоп” урлагийг шимтэн сонсдог залуучуудын ойрд үзээгүй хип хоп тулаан тун удахгүй болох нь ээ. Хоёрдугаар сарын 20-нд буюу Шинийн 2-нд “Хип Хоп ХЭЛХЭЭ” нэгдсэн шоу тоглолттой. Тоглолтын бяцхан бэлгийг задлахад шилдэг “MC” шалгаруулах юм байна. Тоглолтонд 1998-2015 оны хооронд уран бүтээл туурвиж ирсэн үе үеийн хип хоп хамтлаг, дуучид оролцож өөрсдийн хит дуугаараа хүрэлцэн ирж бут авах нь ээ.

Тэнгис кино театрт – “Fiftyshades of grey” УСК, “Танхай тээгч” МУСК, “Такен-3” УСК, “Надад итгээч” МУСК, “Хүүхэлдэй” аймшгийн МУСК, “Хамтран амьдрагч” МУСК, “Spongebob” хүүхэлдэйн кино, “Аюултай харилцаа” МУСК

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Мерседес Бенз 2015” загварын долоо хоногт манай улсын дизайнер Б.Баярмаа оролцлоо. “Mongol” нэртэйгээр толилуулсан тус коллекцид үндэсний хувцасны хэв маягийг орчин үеийнхтэй хослуулан гаргасан байна. Түүнийг загваруудыг Монголын болон гадаадын загвар өмсөгчид өмсөж танилцуулсан бөгөөд олон улсын загварын мэргэжилтнүүд бүтээлийг нь өндрөөр үнэлжээ.