Улсын Драмын эрдмийн театр өнгөрсөн жил долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл энэ сард түүхэн жүжгүүдээ дахин тоглох гэж байна. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийг энэ сарын 5, 23, 24, 25-ны өдрүүдэд, Монгол Улсын Төрийн Соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг энэ сарын 17, 31-нд тус тус тоглох юм байна.
Ангилал: Нийгэм
УДБЭТ-ын зүгээс 2015 оны эхний гурван сарын тоглолтын хөтөлбөрөө гаргажээ. Ингээд ирэх гурван сард үзэгч түмний мэлмий, сонорыг мялаах тоглолтуудын товыг хүргье
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жонг Ыний амь насыг хөнөөснөөр дуусдаг “The Interview” киноны гол дүрд Солонгос үндэстэн, АНУ-ын иргэн Рандал Пак тогложээ.
Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төсөл зохион байгуулагдах гэж байна. Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв – Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан Мобиком корпорацтай хамтран зохион байгуулах гэж байгаа юм.
Саяхан 6 жилийн ойн тоглолтоо Ub palace Royal Танхимд нижгэр хийж тэмдэглэсэн хамтлаг бол MC collection юм. Харин хамтлагийн гишүүн Рэппэр MB өөрийн бие даасан “Хавсарна” цомгоо сонсогчдийнхоо гар дээр өргөн барихад бэлэн болжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1-т заасан “Өрсөлдөөний соёлыг төлөвлшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих“ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл
Монголын Ноос, Ноолуурын Холбооноос “KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг амжилттай зохион байгууллаа. Шоуг Олон улсын худалдааны байгууллагаас Монголын ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, гадаад зах зээлд гарахад дэм үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд дизайнеруудын шилдэг бүтээлийг шалгаруулах, тэдний бүтээлийг нийтэд сурталчлах, үйлдвэрлэгч болон дизайны сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ залуу дизайнеруудын авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой юм.
“Алтан Жолоо Импекс”, “Алтан Жолоо Трэйд”, “Алтан Жолоо Констракшн”, “Даян Их”, “Очир Интер Трэйд”, “Арвайн Үндэс” зэрэг охин компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “Алтан Жолоо Групп” нь 2014 оныхоо амжилт бүтээлийг дүгнэн шинэ жилийн цэнгүүнээ “Altan Joloo Awards” нэртэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Шинэ жилийн баярыг угтаж Дуурийн театрын тайзнаа Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын балетын хөгжлийн сан, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай хамтран “Цөмөөхэй” томоохон бүжгэн жүжгийг амжилттай арванхоёрдугаар сарын 24-28-ны хооронд сонгодог урлаг сонирхогчид болон бяцхан үзэгчдэд хүрэгсэн билээ. Тэгвэл “Цөмөөхэй”-н зохион байгуулагчид тайлангаа нийт уншичгдын хүртээл болгож байна. Ингээд “Цөмөөхэй”-н тайлантай танилцъя.
Энэтхэгийн Триссур хотын иргэд саяхан Гиннесийн нэгэн дээд амжилтыг эвдсэн байна. Тус хотын иргэд зул сарын баярын үеэр 18112 Санта Клаусыг цуглуулснаар нэг дор хамгийн олон Сантаг цуглуулсан Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнө нь Хойд Ирландын Дерри хотынхон 13 мянган Сантаг нэг дор цуглуулсан амжилтаар тэргүүлдэг байсан аж.
