Жил бүрийн төгсгөлд алдартай сэтгүүлүүд тухайн жилийн хамгийн сайхан хувцасласан одуудыг шалгаруулж олонд танилцуулдаг. Тэгвэл энэ удаад Эллэ сэтгүүл 2014…
Ангилал: Нийгэм
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хотуудын нэг Манжуур. Энэ л хотын үүх түүхийг сөхөж ярьвал чамгүй урт цаг хугацаа хэрэгтэй болно. Эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг янз бүрийн үндэстэн, овог аймгууд нутаглаж байсан энэ нутаг Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болсон түүхтэй.
Монголчууд гурав хүрэхгүй сая гэдэг ч дэлхийгээр нэг тарчихсан, Японд ч, Солонгост ч тэр монголчууд бөөнөөрөө цуглан шинэ жилээ тэмдэглэж байна.
Эх орноо төлөөлөн дэлхийн мисс шалгаралуулах тэмцээнд оролцсон мисс Батцэцэгт Дархан хотын дэргэдэх МЗХ-оос эв нэгдлийн мөнгөн од шагнал гардуулсан билээ.
ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг анх удаа энэ сарын 29-нд буюу өнөөдөр тайзнаа толилуулах гэж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуурийн гол юм.
Монголын рок поп урлагийн нэгэн төлөөлөл “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат хэдхэн хоногийн өнмө, төр түмнийхээ хайр хүндэлэлийг хүлээж “Хөдөлмөрийн гавъяаны одон”-оор шагнуулсан билээ. Тэрбээр түмэн олондоо талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож тоглогдоод багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл үзэгчдийн ам дамжин яригдсаар байгаа “Давтагдашгүй” хэмээх тоглолтоо өргөн барихаар болжээ.
Нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж, нийгэм, улстөр, эдийн засаг болон урлаг спортын салбарт бусдыгаа хошуулчилсан эрхмүүдийг ард олонтойгоо хамтран нийтэд танилцуулж, тэдгээрийн ажил үйлсийг алдаршуулдаг юм. Их бүтээн байгуулалт тэдгээрийг босгосон авьяас чадвар, нөр их хөдөлмөрийнх нь үр шимийг ард олонд түгээн алдаршуулах нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс энд ямар нэгэн улстөрийн шалтгаан болон бусад нөлөөлөх хүчин зүйл үгүй. Гагцхүү ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийг санал асуулга, судалгааны үндсэн дээр тодруулдаг уламжлалтай.
Энэ ч утгаараа улиран одож буй 2014 онд нийгэмд тэргүүлсэн 14 хүнийг та бүхэнд танилцуулж байна.
Олон улсад бестселлер болсон “Саарал өнгийн 50 хувирал” зохиол дэлгэцийн бүтээл болжээ. Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгэсэн уг кино ирэх хоёрдугаар сарын 11- нд Берлиний кино наадмын үеэр нээлтээ хийх гэнэ. Харин дэлхийн нээлт нь Гэгээн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд болох аж. Саятан Кристин Грей болон оюутан бүсгүй Алиша нарын хайр дурлалын асуудлыг өгүүлэх зохиолч Эрика Л.Жеймсийн романаас сэдэвлэсэн энэхүү киног Сэм Тейлор Жонсон найруулжээ.
Монголд кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ой ирэх 2015 онд тохиож байгаа билээ. Энэ ч утгаараа монголын киноны уран бүтээлчид улиран одож буй 2014 онд ургац арвинтай байж үзэгчиддээ шинэхэн уран бүтээлүүдээ ар араасаа хүргэсэн билээ. Тэгвэл шинэ онд ч гэсэн монголын кино урлагийн давалгаа үзэгчдийг бүрхэх нь ээ. Ингээд ирэх 2015 оны нэгдүгээр сард нээлтээ хийхээр зэхээд байгаа шинэхэн бүтээлүүдийг танилцуулья.
