Ангилал: Нийгэм

“Алтан Жолоо Импекс”, “Алтан Жолоо Трэйд”, “Алтан Жолоо Констракшн”, “Даян Их”, “Очир Интер Трэйд”, “Арвайн Үндэс” зэрэг охин компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “Алтан Жолоо Групп” нь 2014 оныхоо амжилт бүтээлийг дүгнэн шинэ жилийн цэнгүүнээ “Altan Joloo Awards” нэртэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Шинэ жилийн баярыг угтаж Дуурийн театрын тайзнаа Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын балетын хөгжлийн сан, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай хамтран “Цөмөөхэй” томоохон бүжгэн жүжгийг амжилттай арванхоёрдугаар сарын 24-28-ны хооронд сонгодог урлаг сонирхогчид болон бяцхан үзэгчдэд хүрэгсэн билээ. Тэгвэл “Цөмөөхэй”-н зохион байгуулагчид тайлангаа нийт уншичгдын хүртээл болгож байна. Ингээд “Цөмөөхэй”-н тайлантай танилцъя.

Энэтхэгийн Триссур хотын иргэд саяхан Гиннесийн нэгэн дээд амжилтыг эвдсэн байна. Тус хотын иргэд зул сарын баярын үеэр 18112 Санта Клаусыг цуглуулснаар нэг дор хамгийн олон Сантаг цуглуулсан Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнө нь Хойд Ирландын Дерри хотынхон 13 мянган Сантаг нэг дор цуглуулсан амжилтаар тэргүүлдэг байсан аж.

Улиран одож буй 2014 он технологийн салбартаа тэргүүлэгч “Apple” – ийн хувьд томоохон тэсрэлтүүдийг хийсэн гайхалтай он жил болж өнгөрлөө. Тэгвэл 2015 онд хүлээлт үүсгэсэн ямар ямар гэнэтийн бэлгээ задлахыг бид таашгүй ч “The Business Insider” сэтгүүлийнхний таамаглаж байгаагаар “Apple” – аас доорх сюрпризүүдийг хэрэглэгчиддээ барих ажээ.

“Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн цахим хуудаснаа нэгэн сонирхолтой мэдээллийг бичжээ. Тэрээр шинэ жилийн өдрүүдэд үзэгчиддээ бэлэг барихаар болсон байна.

“Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг UBS телевизээс санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлэх гэж байна. Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны бүх авьяастнууд оролцож болох бөгөөд 1-4 шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах ажээ.

МУГЖ дуучин Самандын Жавхлан 12 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолтыг хийсэн билээ. Тоглолтынхоо орлогоос 12 сарын 29-ний өдөр буюу Монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогын цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд хүүхдүүдэд Монгол үхэрийн сүү бэлгэлжээ. С.Жавхлан хэлэхдээ: Би “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн өнөөдөр буюу он солигдох энэ үдэш Чингис хааны талбайд эхэлнэ. Цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, Гурван охин хамтлаг, хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат, поп дива дуучин С.Наран, МУТС дуучин Д.Болд зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.

Царай зүс, бие галбирын хувьд төрөлхийн охид бүсгүйчүүдээс ч дутахааргүй сайхан харагддаг гэх трансжендер мисс Б.Солонго эхээс заяасан хүйсээ өөрчлөхийг хүсдэг нэгэн. Тиймдээ ч нийгэмд ялгаварлан гадуурхагдаж яваа ижил хүйстнүүд болон трансжендер хүмүүсийн төлөө үзэл бодол, дуу хоолойгоо олон нийтэд хүргэхээр зорьж буйгаа хэвлэлийнхэнд ярьсан билээ.Мөн эрчүүдийн анхаарлыг татахуйц гоё сайхан зургуудаараа цахим ертөнцөд “од” болсон тэрбээр нэгэн сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгч, телевизийн нэвтрүүлэгт уригдсан.