Ангилал: Нийгэм

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нүүр царай болж үндэсний телевизээр овоглож явсан С.Чимгээ өдгөө “Монгол HD” телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа. Түүнийг “Оргил цаг”-ийн нэвтрүүлэгч болсоноос хойш “Монгол HD” телевизийн үзэгчдийн тоо ч эрс нэмэгдсэн гэлцдэг. Харин саяханаас С.Чимгээ тус телевизийн эфирээр гарах нь багасаад байгаа аж. Учир нь тэрбээр гэрээ ёсоор нэлээд өндөр үнээр ажиллахаар болсон ч хэсэг хугацаанд ажиллаад дахин цалингаа нэмүүлэх санал тавьжээ.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хотуудын нэг Манжуур. Энэ л хотын үүх түүхийг сөхөж ярьвал чамгүй урт цаг хугацаа хэрэгтэй болно. Эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг янз бүрийн үндэстэн, овог аймгууд нутаглаж байсан энэ нутаг Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болсон түүхтэй.

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг анх удаа энэ сарын 29-нд буюу өнөөдөр тайзнаа толилуулах гэж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуурийн гол юм.

Монголын рок поп урлагийн нэгэн төлөөлөл “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат хэдхэн хоногийн өнмө, төр түмнийхээ хайр хүндэлэлийг хүлээж “Хөдөлмөрийн гавъяаны одон”-оор шагнуулсан билээ. Тэрбээр түмэн олондоо талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож тоглогдоод багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл үзэгчдийн ам дамжин яригдсаар байгаа “Давтагдашгүй” хэмээх тоглолтоо өргөн барихаар болжээ.