Хүний амьдралын ээдрээт нэгэн зурвасыг харуулсан “Амьдрал нулимсанд дургүй” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээл нь “Дээд гэгээн pictures” компанийн бүтээл бөгөөд киноны гол дүрд жүжигчин А.Туяа, дүрүүдэд Б.Батзаяа, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох нарын уран бүтээлчид тоглосон бол Ерөнхий найруулагчаар Ц.Энхцогт ажиллаж, дууг нь дуучин Эгшиглэн амилуулжээ.
Ангилал: Нийгэм
ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад “Байкальский рож дественский фес- тиваль” хөгжмийн наадмыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд зориулсан энэ хүү наадамд олон улсын шилдэг хамтлаг, дуучин, хөгжимчид урилгаар оролцдог билээ. Энэхүү наадамд урилгаар оролцож буй Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр болон найрал дуучид П.Чайковскийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн гала тоглолтоо өнөөдөр толилуулах аж.
МҮЭСТОрдонд 19:00 цагт Шинэ үе продакшны шилдэг номерууд Тэнгис кино театрт “Хоббит- Таван армийн тулаан …
Монголын кино урлагийн 2015 он хэмээх шинэ оны түүхийн хуудсыг нээж “Танхай тээгч” уран сайхны кино нэгдүгээр сарын 2-оос эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Тэрбээр “Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан киноны гол дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг, Т.Бархүү, О.Долгор нар тогложээ.
Өнгөрөгч онд “Зоорь” аймшгийн киног үзэгчдэд хүргэсэн кино уран бүтээлчдийн ээлжит аймшгийн кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Зохиолч Ц.Ууганбаярын Зоорь 2 номноос сэдэвлэн бүтээж буй “Хүүхэлдэй” аймшгийн киног “Кино цамхаг” студи бүтээж байна.
Салбартаа манлайлагчдыг тодруулдаг “Алтан сарнай” тэргүүн наадам өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэхүү наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг сонсч, салбартаа манлайлагчдыг алдаршуулах зорилгоор зохион байгуулдаг юм.
Хошин урлагийн эмэгтэй жүжигчдийн төлөөлөл болсон Г.Ундармаа уран бүтээлийн ажилдаа эргэн оржээ. Тэрээр дэлгэцийн уран бүтээлээр үзэгчидтэй уулзахаар зэхээд байгаа юм. Г.Ундармаа “U Film” студийн хоёр дахь кино “Тютю”-г тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж буй юм
Жүжигчин Зое Салдана ихэр хүү төрүүлжээ. Хэдийгээр жүжигчин бүсгүй хэдэн долоо хоногийн өмнө хүүхэдтэй болсон хэдий ч хоёр ихэр хүүхэдтэй болсон эсэхээ батлаагүй юм.
Монголын дууны урлагт өөрсдийн авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдөн хүч түрэн орж ирж буй «CONSONANS» хамтлагийн уран бүтээлчдийг дуунд дуртай дуучин Монгол түмэн хэдийнэ таньдаг болжээ. 2013 онд байгуулагдсан тус хамтлаг С.Гончигсумлаагийн Хөгжим бүжгийн коллежийг төгссөн А.Наранбаатар (тенор), Э.Отгонбат (баритон), Г.Дашчанрав (тенор) нарын мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн бөгөөд авъяаслаг уран бүтээлч залуучууд өдгөө Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт ажиллаж байгаа аж.
Шинэ он гарч ажил амьдралын шинэ гараа хэдийн эхэлжээ. “Х ТҮЦ ПРОДАКШН” 2015 оны хамгийн эхний аялан тоглолтоо Говийн аймгуудаар эхлүүллээ. Тэд энэ сарын 8-нд Дундговь, харин 9,10-нд Өмнөговь, 11-нд Цогтцэций, 12-нд Ханбогд суманд тоглох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99235678, 96663303 утаснаас лавлаарай.
